[フレーム]
The JICA website uses cookies to improve the service provided.
By closing or continuously browsing this banner, you agree to use the cookies listed in the privacy policy.
Close
jica Japan International Cooperation Agency jica Japan International Cooperation Agency

Япон улсад магистр, докторт тэтгэлэгээр сурцгаая! Бүртгэл эхэллээ.

2021年09月09日

"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" -ийн 2021 оны элсэлт эхэллээ.

JDS нь Монгол улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудсаас харна уу.

[Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа]
Магистр:10-р сарын 27 (Лхагва) хүртэл
Доктор:12-р сарын 10 (Баасан) хүртэл

Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудсаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.

Танилцуулга семинар :

9-р сарын 13 (Даваа) 18:30〜20:00
9-р сарын 18 (Бямба) 11:00〜12:30

Сургуулийн танилцуулга:

Олон улсын их сургууль, 9-р сарын 17 (Баасан) 17:00〜17:40
Сайтамагийн их сургууль, 9-р сарын 27 (Даваа) 16:00〜16:40
Нагаокагийн их сургууль, 9-р сарын 28 (Мягмар) 16:00〜16:40

[Холбогдох хаяг]
JICE JDS Төслийн Монгол дахь Оффис
Цахим шуудан: jds.mongolia@jice.org
Утас:+976-11-327052, +976-11-326815
Вэбсайт (external link)

Photo

\SNSでシェア!/(現地語)

トピックス一覧(現地語)

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /