НҮҮР ХУУДАС
УГТЭ "ДЭЗЭРЭТ" ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГААС 100 ТЭРГЭНЦЭР ХАНДИВААР ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2024年08月07日

Тус эмнэлэг Монгол Улсад 30 гаруй жилийн турш хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг "Дэзэрэт" Олон улсын Энэрлийн байгууллагаас 2024 оны 08 сарын 06-ны өдөр эмчлүүлэгч үйчлүүлэгчдэд хэрэглэх, эмнэлгийн зориулалттай 100 ширхэг тэргэнцэрийг хандивын гэрээ байгуулан хүлээн авлаа.

Тус эмнэлэг нь үндэсний хэмжээнд тархины харвалт, зүрхний шигдээс, тархи, нуруу нугас болон зүрх судасны мэс заслын төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлж, өндөр ачаалалтай ажилладаг улсын төв эмнэлэг юм.

Өдөр тутам 1000 гаруй үйлчлүүлэгчийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг зөвлөх амбулатори, яаралтай тусламж, харвалт, зүрхний шигдээс, тархи, нуруу нугасны мэс засал гэх мэт эмнэлгийн зориулалттай тэргэнцрийн хэрэгцээ шаардлага өндөртэй тус эмнэлгийн тусламж үйлчилгээнүүдэд ийнхүү эмнэлгийн үйлчилгээнд зориулсан чанартай, эдэлгээ урттай шинэ тэргэнцрийн тоо нэмэгдснээр хүнд, тулгуур эрхтэний эмгэгтэй эмчлүүлэгч, туслах хэрэгсэл шаардлагатай бүхий л үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнгөө өгөх ажил боллоо.

"Дэзэрэт" Олон улсын Энэрлийн байгууллага нь Монгол улсын хэмжээнд 31 чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, таван томоохон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь эрүүл мэндийн байгууллагуудад Олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тэргэнцрийг хандивлах төсөл бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй тэргэнцрийг хандиваар өгөөд байгаа юм байна. Энэ удаа Баянгол дүүргийн ИТХурлын төлөөлөгчдийн хамтаар тус эмнэлэгт дээрх 100 ширхэг тэргэнцрийг хандивлах ажиллагааг хэрэгжүүлжээ.

Үйл ажиллагааны хүрээнд УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, "Дэзэрэт" Олон улсын Энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал нар хандивын гэрээнд гарын үсэг зурж, хойшдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцоо.

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /