| 시간 제한 | 메모리 제한 | 제출 | 정답 | 맞힌 사람 | 정답 비율 |
|---|---|---|---|---|---|
| 2 초 | 512 MB | 18 | 16 | 16 | 88.889% |
Цэргийн ангид n тооны цэрэг байгаа. Цэргүүд жагсах үед цэрэг бүр нэг бол баруун, үгүй бол зүүн гар тал руугаа толгойгоо эргүүлж зогсдог. Мөн цэрэг бүр өөрийн жагсаалд эзлэх байрлалын дугаар болох 1 – ээс n хүртлэх тоогоор дугаарлагдана. i – р цэргийн өндөр нь hi. Дараах нөхцлүүд биелж байх үед i – р цэрэг j – р цэргийг харж чадна:
Жишээ нь h1 = 177, h2 = 179, h3 = 171, h4 = 189 гэсэн өндрүүдтэй дөрвөн цэрэг жагссан байгаа бөгөөд бүгд зүүн гар тийшээгээ харсан байгаа тохиолдолд 2 – р цэрэг зөвхөн 1 – р цэргийг харж чадах ба 3 – р цэрэг зөвхөн 2 – р цэргийг (учир нь 1 – р цэргийг илүү өндөр 2 – р цэрэг хааж байгаа), 4 – р цэрэг 2 – р болон 3 – р цэргийг харж чадна.
Цэрэг бүр хэдэн өөр цэргийг харж чадаж байгааг офицер Бат тогтоох шаардлагатай болсон тул түүнд туслаарай.
Эхний мөрөнд жагсаал дахь цэргүүдийн тоо болох n тоо өгөгдөнө (1 ≤ n ≤ 105).
Хоёр дахь мөрөнд жагсаал дахь цэргүүдийн өндрүүд болох h1, h2, …, hn гэсэн n ширхэг тоо өгөгдөнө (1 ≤ hi ≤ 109).
Гурав дахь мөрөнд цэрэг бүрийн харах чиглэлийг заах n ширхэг тэмдэгт байрлана: i – р тэмдэгт “L” бол i – р цэрэг зүүн гар тийш харсан байх ба өөрөөр хэлбэл түүний харах боломжтой цэргүүд нь 1, 2, …, i – 1 – р цэргүүд байна. i – р тэмдэгт “R” бол i – р цэрэг баруун гар тийш харсан байх ба өөрөөр хэлбэл түүний харах боломжтой цэргүүд нь i + 1, i + 2, …, n – р цэргүүд байна.
i – р тоо нь i – р цэргийн жагсаалд зогсч байхдаа харж байгаа цэргүүдийн тоо байхаар n ширхэг тоог гаргана.
4 177 179 171 189 LLLL
0 1 1 2
5 177 179 174 171 192 RLRLL
2 1 2 2 3
5 177 179 168 168 161 RLRLL
1 1 1 2 3