981-р
бүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Замын хөдөлгөөний дүрэм
Авто замын хөдөлгөөнд олон тооны тээврийн хэрэгсэл болон явган зорчигч оролцдог.
Энэхүү авто замын хөдөлгөөнд аюулгүй, саад бэрхшээлгүй оролцохын тулд замын
хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх, хөдөлгөөнд соёлтой оролцох нь хувь хүний нийгэмд
хүлээх үүрэг юм.
1-1 Явган зорчих үедээ анхаарах зүйл
(1) Явган зорчих үед
Гол төлөв явган зорчигч баруун гарын дүрмээр, машин зүүн гарын дүрмээр
хөдөлгөөнд оролцдог.

Замын баруун талаар зорчино.
• Явган хүний зам болон явган хүний зорчих хэсэг
байгаа тохиолдолд түүгээр зорчино.
(2) Зам хөндлөн гарах арга
Аюулгүй газраар зам хөндлөн гарах
• Гэрлэн дохио болон явган хүний гарц, явган хүний гүүрэн гарц, явган хүний нүхэн гарц
ойролцоо байгаа бол түүгээр гарна.
• "Зам хөндлөн гарахыг хориглоно (歩行者横断禁止)" гэсэн тэмдэгтэй газраар зам хөндлөн
гарахыг хатуу хориглоно.
• Замын гарцаар гарахдаа гараа өргөх, жолооч руу харах зэргээр зам хөндлөн гарах гэж
байгаагаа жолоочид тодорхой илэрхийлэн аюулгүй байдлыг хангаж гарцаар зам хөндлөн
гарна.
• Зам хөндлөн гарч байх явцад мөн машин гарч ирэхээс болгоомжилно.1 9-р бүлэг Замын хөдөлгөөн 999 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Гэрлэн дохионы утга
• Ногоон гэрэл: Хөдөлгөөнд оролцож болно.
• Шар гэрэл болон анивчиж буй ногоон гэрэл: Зам хөндлөн гарах үйлдлийг эхлүүлж
болохгүй. Зам хөндлөн гарч байгаа бол хурдан гарч дуусгах эсвэл буцах шаардлагатай.
• Улаан гэрэл: Зам хөндлөн гарч болохгүй.
• Товчлууртай гэрлэн дохио: Гэрлэн дохионы шон дээр буй товчлуурыг дарж гэрлэн
дохио ногоон болсныг дараа зам хөндлөн гарна.
Гэрлэн дохиогүй газраар зам хөндлөн гарах үед
• Баруун болон зүүн гар тал сайн харагдах газраар зам хөндлөн гарна.
• Зам хөндлөн гарахын өмнө зогсож байгаад, баруун болон зүүн гар талаа сайн харж
машин ирж байгаа эсэхийг шалгана. Машин ойрхон ирж байвал явж өнгөрөхийг нь хүлээнэ.
• Зам хөндлөн гарахдаа машин ирж байгаа эсэхийг анхаарч, эгц хөндлөн гатална.
Ташуулдан гарч болохгүй.
Төмөр замын гармаар гарах арга
• Төмөр замын гармын өмнө түр зогсож, баруун болон зүүн гар талынхаа аюулгүй
байдлыг магадлана.
• Төмөр замын гармын дуут дохио ажиллаж байгаа болон төмөр замын гармын хаалт
хаагдаж эхэлж байгаа тохиолдолд гарам руу орохыг хатуу хориглоно.
(3) Шөнө замаар алхах үед
Гэгээлэг өнгийн хувцас өмсөх болон гэрэл ойлгогч зүүх
Шөнө замаар алхах үедээ цагаан, шар гэх мэт гэгээлэг өнгийн хувцас өмсөхийн
зэрэгцээ, гэрэл ойлгогч болон LED гэрэл биедээ эсвэл авч яваа зүйлдээ зүүж, машинаас сайн
харагдахаар хувцаслах хэрэгтэй.
1-2 Унадаг дугуй унах үедээ анхаарах зүйл
(1) Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох дүрэм "Унадаг
дугуйгаар аюулгүй зорчих 5 дүрэм" (自転車安全利用五則)-ийг
мөрдөх
Дүрэм 1. Журмын хувьд машин замаар, зүүн талыг баримтлан
зорчино
• Унадаг дугуй нь тээврийн хэрэгсэл учраас машин замаар зүүн гар талаар
зорчино.
• Унадаг дугуйн замтай газар тухайн замаар зорчино.
• Замын зүүн талын зурвасаар зорчих боломжтой боловч явган хүний хөдөлгөөнд саад
учруулж болохгүй. 1009 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
• Унадаг дугуй явахыг зөвшөөрсөн тэмдэглэгээтэй явган хүний замаар зорчиж болно.
• 13-аас доош насны хүүхэд, 70-аас дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй
хүн явган хүний замаар унадаг дугуйгаар зорчиж болно.
• Явган хүний зорчих боломжтой машин замаар зорчих тохиолдолд шууд зогсоох
боломжтой хурдаар удаан зорчих ёстой.
• Явган хүний хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй бол түр зогсох ёстой.
Дүрэм 2. улзвар дээр гэрлэн дохио болон түр зогсох дүрмийг баримтлан
аюулгүй байдлаа хангах
• Гэрлэн дохиотой уулзварууд дээр гэрлэн дохио ногоон асахыг хүлээн аюулгүй байдлаа
хангасны дараагаар зам хөндлөн гарцгаая.
• Түр зогсох шаардлагатай уулзвар дээр заавал түр зогсож аюулгүй байдлаа шалгаарай.
Дүрэм 3. Шөнийн гэрэл асааж зорчих
• Шөнө зорчихдоо гэрлээ заавал асаах ёстой тул дугуй унахынхаа өмнө гэрэл нь асч буй
эсэхийг шалгаарай.
Дүрэм 4. Согтуугаар дугуй унахыг хориглох
• Хэрэв архи уусан л бол огтхон ч дугуй унаж болохгүй.
Дүрэм 5. Хамгаалалтын малгай өмсөх
• Дугуй унахдаа зориулалтын хамгаалалтын малгай
өмсөөрэй.
• Дугуйндаа бусдыг сундлахдаа аль болох хамгаалалтын малгай өмсүүлээрэй. Хүүхэд
асран хамгаалагч нь 13-аас бага насны хүүхэд дугуй унах болон бага насны хүүхдийг тусгай
зориулалтын суудал дээр сундлах үед, хүүхдэдээ хамгаалалтын малгай өмсүүлээрэй.
Бусад дүрэм
• Хоёулаа суух болон зэрэгцэж зорчихгүй байх.
• Дугуй унах үедээ шүхэр дэлгэж явах, гар утсаар ярингаа явж болохгүй.
• Унадаг дугуйн ослын үед хохирогчийн хохирол барагдуулах, биедээ гэмтэл авсан үед
даатгалаар нөхөн олговор авах боломжтой. Эдгээрээс тусгайлан хохирогчийн хохирол
барагдуулахад зориулсан "унадаг дугуйн хохирогчийн хохирол барагдуулах эрсдэлийн
даатгал"-д Токио, Осака зэрэг олон бүс нутгуудад заавал хамруулах журамтай байдаг тул
анхаарна уу.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.jitensha-kyogikai.jp/project/#insurance-promotion 1019 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(2) Уулзвараар нэвтрэх арга
Баруун эргэх үед
• Гэрлэн дохиотой тохиолдолд
Ногоон гэрлээр уулзварын зүүн гар талыг дагаж замын эсрэг талын булан хүртэл
явж зогсоод, чиглэлээ өөрчилнө. Өмнөх гэрлэн дохио ногоон ассаны дараа өмнө ар, зүүн
баруун гар талынхаа аюулгүй байдлыг магадлаад чигээрээ явна.
• Гэрлэн дохиогүй тохиолдолд
Ар талынхаа аюулгүй байдлыг магадлаад замын зүүн захыг дагаж эсрэг тал хүртэл
чигээрээ яваад, замын аюулгүй байдлыг магадлаад баруун тийш эргэж чигээрээ явна.
Зүүн эргэх үед
Зүүн эргээд явах гэж буй чиглэлд зам хөндлөн гарч буй явган зорчигчийн хөдөлгөөнд
саад учруулахгүйгээр явна.
Унадаг дугуйн гарцтай газар
Уулзвар болон уулзварын ойролцоо унадаг дугуйн гарц байгаа тохиолдолд
түүгээр явна.
1-3 Автомашин (мотоциклыг багтаана) жолоодох үед
• Автомашин барих бол жолооны үнэмлэх авах шаардлагатай.
• Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон осол аваар гаргасан үед цагдаа үнэмлэх
үзүүлэхийг шаардсан тохиолдолд жолооний үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.
• Замын зүүн гар талаар зорчих үүрэгтэй.
• Явган зорчигч болон унадаг дугуйтай хүний хажуугаар өнгөрөхдөө тодорхой зай барих
эсвэл шууд зогсож болох хурдаар явах шаардлагатай.
• Согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин жолоодож болохгүй.
• Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд машинаа түр хэрэглүүлэх, жолоо
барих гэж буй хүнд согтууруулах ундаа санал болгох, согтууруулах ундаа
хэрэглэсэн хүнээс жолоо барихыг хүсэхийг хориглоно.
• Автомашин жолоодох үед суудлын бүсийг заавал зүүх шаардлагатай. Мөн жолоочоос
бусад зорчигч ч гэсэн суудлын бүс зүүх шаардлагатай.
• 6-аас доош насны хүүхэдэд зориулалтын хүүхдийн суудал хэрэглэх
шаардлагатай.
• Автомашин жолоодох үед гар утас хэрэглэж болохгүй.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.npa.go.jp/english/bureau/traffic/index.html 1029 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Жолооны үнэмлэх
Японд автомашин (мотоциклыг багтаана) болон мопед унахад дараах 3 үнэмлэхийн аль
нэгийг нь авах шаардлагатай.
1 Японд жолооны үнэмлэх авах
2 Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авах.
(Женевийн конвенцид нэгдсэн улсаас олгосон ба тогтоосон шалгуурт тэнцсэн
байх)
3 Гадаад улсын жолооны үнэмлэхэд Элчин сайдын яамны орчуулга хавсаргаж
жолоодох (Швейцари, Герман, Франц, Бельги, Монако, Тайвань зэрэг 6 улс болон
бүс нутаг)
* Мопед нь мотортой дугуй учраас дээрх 1〜3-ын аль нэг үнэмлэхээр жолоодох шаардлагатай.
* 2 болон 3-ын жолооны үнэмлэхээр жолоо барьж болох хугацаа дээд тал нь 1 жил байдаг.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.npa.go.jp/english/bureau/traffic/index.html
2-1 Японд жолооны үнэмлэх авах
• Японд жолооны үнэмлэх авах дараах арга байдаг.
1 Японы жолооны үнэмлэх олгох шалгалт өгч жолооны үнэмлэх авах арга
• Жолооны үнэмлэх олгох төвд ур чадварын шалгалт, дүрмийн шалгалт,
зохицох чадварын шалгалт (хараа гэх мэт) өгч тэнцэх шаардлагатай.
• Жолооны сургууль (магадлан итгэмжлэгдсэн жолооны сургалтын төв)-д
сурч төгсвөл ур чадварын шалгалтаас чөлөөлөгдөнө.
2 Гадаадын жолооны үнэмлэхээс Японы үнэмлэх рүү шилжүүлэх арга
• Гадаадын жолооны үнэмлэхтэй хүн жолоо барихад шаардлагатай
мэдлэг, ур чадвар зэргээ шалгуулж жолоо барихад асуудалгүй гэдэг нь
хүлээн зөвшөөрөгдвөл, дүрмийн шалгалт болон ур чадварын шалгалтаас
чөлөөлөгдөнө.
• Гадаадад жолооны үнэмлэх аваад тухайн улсад 3 сараас доошгүй
хугацаагаар амьдарсан байх шаардлагатай.
• Хүсэлтийг оршин суугаа нийслэл, мужийн цагдаагийн хэлтсийн Жолооны
үнэмлэх олгох төвд гаргана.
• Хүсэлт гаргахад хэрэгтэй бичиг баримт зэргийг цагдаагийн хэлтсийн
Жолооны үнэмлэх олгох төвөөс лавлана уу.2 103
9 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
2-2 Японы жолооны үнэмлэхэд сунгалт хийлгэх
Жолооны үнэмлэх сунгуулах
• Японы жолооны үнэмлэх хүчинтэй хугацаатай.
• Жолооны үнэмлэх дээрх хаягаар сунгалт хийлгэхэд шаардлагатай зүйлсийг бичсэн ил
захидал илгээгдэнэ. Хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэнэ үү.
• Сунгалт хийлгээгүй тохиолдолд жолоо барих эрхгүй болно.
Жолооны үнэмлэх дээрх хаягын өөрчлөлт
• Жолооны үнэмлэх дээр бичигдсэн овог нэр, хаяг зэрэгт өөрчлөлт гарсан тохиолдолд
ойролцоох цагдаагийн газар зэрэгт бүртгүүлнэ үү.
• Шаардлагатай бичиг баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойролцоох цагдаагийн
газраас лавлана уу.
2-3 Жолооны үнэмлэхийг оноогоор дүгнэх тогтолцоо
• Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон осол аваар гаргасан тохиолдолд тогтсон
оноогоор тооцно.
• Өнгөрсөн 3 жилийн нийлбэр онооноос шалтгаалан жолоо барих эрхийг түр зогсоох,
хасах зэрэг арга хэмжээ авах тохиолдол байдаг.
Автомашин (мотоцикл орно)
эзэмших
3-1 Автомашины бүртгэл
Автомашинаа бүртгүүлээгүй бол хөдөлгөөнд оролцож болохгүй.
Мөн Японд бүртгэлтэй автомашин эзэмшигчийн нэр болон хаяг өөрчлөгдсөн болон
Японд ашиглахаа больсон тохиолдолд бүртгүүлэх шаардлагатай.
(1) Бүртгэл хийлгэх шаардлагатай үе болон бүртгэлийн нэр
Ашиглаагүй (шинэ) машины бүртгэл
• Ашиглаж байгаагүй машиныг ашиглаж эхлэх үед
→ Шинэ бүртгэл3 104
9 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Ашиглаж байгаа машины бүртгэл
• Автомашин эзэмшигчийн нэр болон хаяг өөрчлөгдсөн тохиолдолд
→ Өөрчлөлтийн бүртгэл
• Автомашин эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд
→ Эзэмшигч өөрчлөгдсний бүртгэл
• Автомашиныг задлах болон экспортлох үед
→ Устгалын бүртгэл
(2) Бүртгэл хийлгэх газар болон лавлах
• Бүртгэлийг Зам тээврийн газрын орон нутгийн салбар болон Автомашин үзлэг,
бүртгэлийн газар зэрэг улс даяар нийт 91 газарт хийлгэж болно.
• Бүртгэлийн талаар ойлгохгүй зүйл байвал ойролцоох Зам тээврийн газрын орон
нутгийн салбар болон Автомашин үзлэг, бүртгэлийн газраас лавлана уу.
Улсын хэмжээний Зам тээврийн газрын мэдээлэл
https://www.mlit.go.jp/jidosha/kensatoroku/ans_system/help02.htm
3-2 Зогсоолын гэрчилгээ
Автомашин эзэмшихдээ тус машины эзэмшигч нь автомашин
тавих газраа баталгаажуулах шаардлагатай.
Тиймээс автомашин худалдаж авах болон нүүж хаяг
өөрчлөгдсөн тохиолдол зэрэгт автомашины бүртгэл хийлгэхдээ
машинаа зогсоохоор баталгаажуулсан газрын байршлыг тус газрыг
хариуцсан цагдаагийн газрын даргаас автомашины зогсоолын
зөвшөөрөл (зогсоолын гэрчилгээ) авах шаардлагатай.
Кей автомашины тухайд зогсоох газрын байршлыг тус газрыг хариуцсан цагдаагийн
газрын даргад мэдэгдэх шаардлагатай.
Дээрх бүртгэл шаардлагатай болох нь: Кей автомашины тухайд нийслэл Токио хотын 23
дүүрэг болон зарим хот, кей-ээс бусад автомашины тухайд нийслэл Токио хотын 23 дүүрэг,
хот, хороо болон зарим
Автомашин тавих газрын гэрчилгээ олгох тухай дэлгэрэнгүй мэдээллийг зогсоох газар
(зогсоол)-ын байршлыг хариуцсан цагдаагийн газраас лавлана уу. 1059 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг3-3Автомашин (зарим мотоциклыг багтаана)-ы
үзлэг
• Автомашин эзэмшиж байгаа хүн хуулиар заасан хугацаанд автомашины үзлэг (Цаашид
Шакэн гэнэ)-т хамрагдах шаардлагатай.
• Шакэнд хамрагдах 2 төрлийн арга байдаг.
1 Засварын газарт автомашины үзлэг хийлгэх
Японд одоогийн байдлаар тээврийн хэрэгсэлтэй хүний бараг 90% нь Шакэн
үзлэгээ засварын газраар хийлгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд автомашины
засвар болон техникийн үзлэгийг хувь хүн өөрөө хийдэггүй. Шакэн үзлэгийг
засварын газраар хийлгэх талаар, ойролцоох цэнхэр өнгийн самбар (Магадлан
итгэмжлэгдсэн (автомашины үзлэг хийх эрхтэй засварын газар) эсвэл шар ба
ногоон өнгийн самбар (Баталгаат (автомашины үзлэг хийх эрхгүй засварын газар)-
тай засварын газраас зөвлөгөө авна уу.
2 Хувиараа Шакэн үзлэгт орох
Японд одоогийн байдлаар тээврийн хэрэгсэлтэй хүний бараг 10% нь хувиараа
Шакэн үзлэгт ордог. Энэхүү тохиолдолд төрийн байгууллага болох Зам тээврийн
газрын орон нутгийн салбар зэрэгт машинаа үзүүлж үзлэгт орох шаардлагатай.
Ийнхүү Шакэн үзлэг хийдэг Зам тээврийн газрын орон нутгийн салбар болон бусад
байгууллага нь улс даяар нийт 93 газар (кей буюу суудлын хөнгөн тэрэгний 89
газар) байдаг. Шаардлагатай засвар зэргийг өөрөө хийнэ. Хувиараа Шакэн үзлэгт
орох талаар ойролцоох Зам тээврийн газрын орон нутгийн салбар зэргээс лавлана
уу.
Зам тээврийн газрын орон нутгийн салбарын утасны дугаар
https://www.mlit.go.jp/jidosha/kensatoroku/ans_system/help02.htm
Кей буюу суудлын хөнгөн тэрэгний үзлэг хийлгэхэд холбоо барих газрын утасны дугаар
https://www.keikenkyo.or.jp/procedures/procedures_000134.html
• Шакэн үзлэгт тэнцвэл хүчинтэй хугацаа бүхий Шакэн үзлэгийн гэрчилгээ болон
үзлэгийн наалт олгогдох учраас тус үзлэгийн наалтыг урд салхины шилэн дээрээ
(мотоцикл бол дугаарын зүүн гар талын дээд хэсэгтээ) нааж, машин унах үедээ Шакэн
үзлэгт орсны гэрчилгээгээ заавал авч явах шаардлагатай. 1069 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
3-4 Автомашины даатгал
(1) Жолоочийн хариуцлагын даатгал (Харилцан туслалцах
даатгал)
Жолоочийн хариуцлагын даатгал (Харилцан туслалцах даатгал) гэдэг нь
• Зам тээврийн осолд өртсөн хохирогчийг дэмжих зорилгоор мотоцикл болон бүх
төрлийн автомашиныг даатгуулах шаардлагатай албан журмын даатгал юм.
• Зам тээврийн ослоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан үед жолоочийн
хариуцлагын даатгалаас (Харилцан туслалцах даатгал) нөхөн төлбөр олгогдоно.
• Жолоочийн хариуцлагын даатгалд (Харилцан туслалцах даатгал) хамрагдаагүй бол
хуулиар машин болон мотоцикл унахыг хориглоно.
• Жолоочийн хариуцлагын даатгалд (Харилцан туслалцах даатгал) хамрагдах үед
үнэмлэх олгох тул жолоо барихдаа үнэмлэхээ биедээ авч яваарай. Мөн 250сс ба түүнээс
бага хөдөлгүүрийн багтаамжтай мотоцикльд даатгалын (харилцан туслалцах) тэмдэг
наалт (стикер) олгогддог тул үүнийг улсын дугаарын зүүн дээд буланд (моторт дугуйны
хувьд улсын дугаарын нүдэнд харагдах хэсэгт) наана уу.
• Жолоочийн хариуцлагын даатгалд (Харилцан туслалцах даатгал) хамрагдалгүй зам
тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд маш
их хэмжээний эмчилгээний зардал болон нөхөн төлбөрийг өөрсдөө төлөх шаардлагатай
болдог.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.mlit.go.jp/jidosha/anzen/04relief/index.html
Жолоочийн хариуцлагын даатгал (Харилцан туслалцах даатгал)-д
даатгуулах
• Автомашины ослын хохирлын нөхөн төлбөрийн хариуцлагын даатгал (Харилцан
туслалцах даатгал)-д дараах газруудаар даатгуулж болно.
1 Даатгалын компани (Харилцан туслалцах даатгалын хоршоолол)-ний салбар,
төлөөлөгчийн газар
2 Машин болон мотоцикл худалдах газар зэрэг
3 Мопед болон мотоциклыг шуудан (зарим салбарт хүлээж авахгүй)-гаас гадна,
зарим даатгалын компани (Харилцан туслалцах даатгалын хоршоолол)-д интернет
болон комбинигоор даатгуулж болно.
* Даатгалд хэрхэн даатгуулах талаар ойлгомжгүй зүйл байвал ойролцоо байх дээрх газруудаас лавлана уу. 1079 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(2) Сайн дурын даатгал (Харилцан туслалцах даатгал)
Автомашины ослын хохирлын нөхөн төлбөрийн хариуцлагын даатгал (Харилцан
туслалцах даатгал)-д даатгуулж байсан ч эд хөрөнгөд учруулсан хохирол (машин болон
бусад эд зүйлд эвдрэл гэмтэл учруулсан тохиолдол) зэрэгт тус даатгалаас нөхөн төлбөр
олгогдохгүй.
Тиймээс Автомашины ослын хохирлын нөхөн төлбөрийн хариуцлагын даатгал (Харилцан
туслалцах даатгал)-аас төлбөр олгогдохгүй хэсгийг нөхөн олгох Сайн дурын даатгал
(Харилцан туслалцах даатгал) байдаг.
АОХНТХД болон Сайн дурын даатгалын ялгаа
АОХНТХД
(Харилцан туслалцах даатгал)
Сайн дурын даатгал
(Харилцан туслалцах даатгал)
Даатгуулах
арга
Албан журмын даатгал
Сайн дураар даатгуулах (хувийн
даатгалын компани (Харилцан
туслалцах даатгалын хоршоолол)
гэх мэт)
Нөхөн төлбөр
төлөгдөх
хохирлын
төрөл
Зөвхөн бусдын амь нас, эрүүл
мэндэд уруулсан хохирол
• Бусдын амь нас, эрүүл мэндэд
учруулсан хохирол
• Бусдын эд зүйлд учруулсан
хохирол
• Өөрөө болон өөрийн жолоодож
явсан машинд сууж явсан
хүний амь нас, эрүүл мэндэд
учруулсан хохирол
• Машины эвдрэл гэмтэл гэх мэт
Гэрээний нөхцлөөс шалтгаалан
янз бүр байдаг
Нөхөн
төлбөрийн
хэмжээ
Хязгаартай
Гэрээний нөхцлөөс шалтгаалан янз
бүр байдаг 1089 Замын хөдөлгөөн1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Зам тээврийн осол гарсан үеийн
зохицуулалт
4-1 Машины жолоодлогоо зогсоох
• Нэн даруй машинаа зогсооно уу.
• Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр машинаа замын хажуу болон зайтай хэсэг
зэрэг аюулгүй газар байрлуулна уу.
4-2 Түргэн тусламж болон цагдаа дуудах
• Гэмтэж бэртсэн хүн байгаа тохиолдолд түргэн тусламж
(утасны дугаар: 119) дуудна.
• Түргэн тусламж ирэх хүртэл гэмтэж бэртсэн хүнийг шалтгаангүйгээр
хөдөлгөлгүй, түргэн тусламжийн операторын зааврын дагуу цус тогтоох
гэх мэтчилэн өөрийн чадах хэмжээнд анхны тусламж үзүүлнэ үү.
• Гэмтэж бэртсэн хүн байгаа эсэхээс үл хамааран цагдаа (утасны дугаар: 110) дуудах
шаардлагатай.
• Цагдаа ирэх хүртэл осол болсон газраас холдож болохгүй.
• Цагдаа ирсний дараа осол болсон нөхцөл байдлыг тайлбарлаж,
осол болсон газрыг шалгуулна.
4-3 Эмчийн оношилгоо
• Ослын үед бэртэж гэмтээгүй, хөнгөн шархдсан гэж бодож байсан ч дараа нь хүндээр
бэртсэн байхаа мэдэх тохиолдол байдаг.
• Нэн даруй эмчийн үзлэгт орж оношилгоо хийлгэх нь зүйтэй.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.npa.go.jp/english/bureau/traffic/index.html
4-4 Зам тээврийн ослын тодорхойлолт авах
• Зам тээврийн осолд орсны дараа төрөл бүрийн халамж үйлчилгээ авах үед "Зам
тээврийн ослын тодорхойлолт (交通事故証明書)" шаардагдах тохиолдол байдаг.
• "Зам тээврийн ослын тодорхойлолт"-ыг Автомашины аюулгүй жолоодлогын төв (自動
車安全運転センター)-д хүсэлт гарган авч болдог. Өргөдөл гаргах аргачлалын талаар ослын
үед хандсан цагдаагийн газраас лавлана уу.
• Цагдаад бүртгэгдээгүй ослын "Зам тээврийн ослын акт, тодорхойлолт"-ыг авах
боломжгүй учраас зам тээврийн осолд орвол заавал цагдаад мэдэгдэнэ үү.
Автомашины аюулгүй жолоодлогын төв
https://www.jsdc.or.jp/center/tabid/106/Default.aspx4

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /