881-р
бүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Гадаадын иргэн ба татвар
Гадаадын иргэн хэдий ч тодорхой нөхцөлд хамаарагдсан бол татвар төлөх үүрэгтэй.
Тухайлбал татвар төлөх шаардлагатай дараах нөхцлүүд байдаг.
• Япон улсад хөдөлмөр эрхэлж орлого олсон хүн.
→  Журмын дагуу орлогын албан татвар төлөх үүрэгтэй.
• 1 сарын 1-ний байдлаар Япон улсад оршин суух хаягийн бүртгэлтэй хүн
→  Оршин суугчийн албан татвар төлөх (татварын хэмжээ нь өмнөх жилийнхээ
орлогоос хамаарна) үүрэгтэй.
Мөн гадаадаас аяллаар ирсэн жуулчин байсан ч зочид буудалд буух, хооллох зэрэгт
нэмэгдсэн өртөгийн албан татвар буюу НӨАТ төлөх шаардлагатай.
"Улсын татвар" болон "Орон нутгийн татвар"
Японд татварыг хаана төлөхөөс хамааран "Улсын татвар" болон "Орон нутгийн татвар" гэж
ангилдаг.
• Улсад төлдөг татварыг "Улсын татвар" гэдэг. "Орлогын албан татвар" нь Улсын татварт ордог.
• Оршин суугаа нийслэл, муж болон хот, дүүрэг, орон нутагтаа тушаадаг татварыг "Орон
нутгийн татвар" гэдэг. "Оршин суугчийн албан татвар" нь Орон нутгийн татварт ордог.
Орлогын албан татвар
Орлогийн албан татвар нь 1 сарын 1-нээс 12 сарын 31-н хүртэл 1 жилийн хугацаанд
олсон хувь хүний орлогод ногдуулдаг татвар юм.
Орлогын албан татварыг дараах байдлаар тооцно.
1 Цалин хөлс - зардал г.м = орлогын хэмжээ (A)
2 Орлогын хэмжээ (A) - төрөл бүрийн суутгал, шимтгэл (1.3-аас үзнэ үү) = татвар
ногдуулах орлогын хэмжээ (B)
3 Татвар ногдуулах орлогын хэмжээ (B) ×ばつ татварын хувь
Татварын хувь нь татвар ногдуулах орлогын хэмжээ (B) их байх тусам шаталсан хэлбэрээр
нэмэгддэг тогтолцоотой.1 8-р бүлэг Татвар 898 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
1-1 Татвар төлөгч ба татвар ногдуулах орлогын хүрээ
Дараах оршин суух хэлбэрээс шалтгаалан орлогын албан татвар ногдуулах орлогын
хүрээ нь өөр болно.
(1) Оршин суугч
Японд "оршин суух газар"-тай хүн, эсвэл одоог хүртэл тасралтгүй 1 жилээс урт
хугацаагаар "байрлах газар"-тай хүнийг "оршин суугч" гэнэ. ((2)-ын байнгын бус оршин
суугчийг хамаарахгүй)
→  Гадаадын эх үүсвэртэй орлогыг оруулан бүх орлогод орлогын албан татвар
ногдуулна.
"Оршин суух газар" болон "байрлах газар"
• "Оршин суух газар" гэдэг нь хувь хүн голчлон амьдардаг газрыг хэлэх бөгөөд амьдрал
ахуйгаа явуулдаг үндсэн газар болох эсэхийг бодит байдал (Японд ажиллаж байгаа эсэх, гэр
бүлийн хүн болон санхүүгээ нэг болгосон бусад төрөл төрөгсөд нь Японд амьдарч байгаа эсэх)
дээр үндэслэж дүгнэнэ.
• "Байрлах газар" гэдэг нь тодорхой хугацааны турш байрлаж байгаа газрыг хэлэх бөгөөд дээр
заасан оршин суух газрын түвшинд хүрэхгүй газрыг хэлнэ.
(2) Байнгын бус оршин суугч
"Оршин суугч" дотор Японы иргэншилгүй бөгөөд өнгөрсөн 10 жилийн дотор Япон Улсад
оршин суух газар болон байрлах газартай байсан хугацаа нь 5 жилээс доош хүнийг
"байнгын бус оршин суугч" гэнэ.
→  1Гадаадын эх үүсвэртэй орлогоос бусад орлого болон 2Дотоодод төлөгдсөн
эсвэл гадаадаас шилжүүлж авсан орлогын албан татвар ногдуулна.
(3) Оршин суугч бус иргэн
"Оршин суугч", "байнгын бус оршин суугч"-аас бусад (гадаадад оршин суух газартай хүн
г.м) хүнийг "оршин суугч бус иргэн" гэнэ.
→  Зөвхөн Японд хөдөлмөр эрхлэж олсон цалин болон Японд тусгай ажил үүрэг
гүйцэтгэж олсон орлого зэрэг дотоодын эх үүсвэртэй орлогоос орлогын албан татвар
ногдуулна. 908 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
1-2 Орлого зарлагын мэдүүлэг хийх болон татвар төлөх
Тухайн жилд олсон орлогын хэмжээ болон түүнд ногдуулах орлогын албан татварын
хэмжээг татвар төлөгч өөрөө тооцоолж, заасан хугацаанд Татварын албанд бичгээр
мэдэгдэх бөгөөд суутгаж, шимтгүүлсэн (1.4-өөс үзнэ үү) орлогын албан татварын хэмжээ
илүү эсвэл дутуу байгаа эсэхийг тогтооно. Энэхүү үйл явцыг "Орлого зарлагын мэдүүлэг"
(Какүтэйшинкокү) гэдэг.
(1) Орлого зарлагын мэдүүлэг хийх шаардлагатай хүн
Албанбайгууллагаас цалинждагихэнххүнорлогыналбантатварболонбусадшимтгэлийг
цалингаас суутгуулсны (1.4-өөс үзнэ үү) дараа, жилийн эцсийн орлого зарлагын зохицуулалт
(1.4-өөс үзнэ үү) хийдэг учраас орлого зарлагын мэдүүлэг хийх шаардлагагүй байдаг.
Гэвч дараах хүн нь журмын дагуу орлого зарлагын мэдүүлэг хийх үүрэгтэй.
• 1 байгууллагаас цалинждаг бөгөөд цалин болон ажлаас гарсны нэг удаагийн
тэтгэмжээс бусад орлогын нийлбэр нь 200,000 иенээс дээш хүн
• 2-оос дээш албан байгууллагаас цалинждаг бөгөөд жилийн эцсийн орлого зарлагын
зохицуулалт хийгээгүй цалин болон ажлаас гарсны нэг удаагийн тэтгэмжээс бусад
орлогын нийлбэр нь 200,000 иенээс дээш хүн
• Цалингаас гадна ажил эрхлэх, хувьцаа худалдан арилжаалах зэргээр орлого олж байгаа
бөгөөд орлогын албан татварыг тооцоолсны үндсэн дээр татвар ногдуулах хүн гэх мэт
Түүнчлэн орлого зарлагын мэдүүлэг хийснээр төлөх татвар тодорхой болсон хүн
тогтсон хугацаанаас өмнө татвар төлөгч өөрийн зүгээс төлөх үүрэгтэй (Татварын албанаас
татвар төлөхтэй холбоотой мэдэгдэл ирэхгүй.).
Татварыг дараах аргаар төлж болно.
1 Дансаар шилжүүлэх
2 Цахим мэдүүлгээр шууд шилжүүлэх (e-Tax-аар дансаар
шилжүүлэх), интернэт банкаар төлөх
3 Интернэт ашиглан кредит картаар төлөх
4 Бэлэн мөнгөөр төлөх (комбини, банк, шуудан, татварын
газрын харилцах цонх)
(2) Орлого зарлагын мэдүүлэг хийвэл орлогын албан татвар
буцаж олгогдох хүн
• Татвар ногдуулах орлогоос хасах зардал (1.3-аас үзнэ үү) байх зэргээс шалтгаалан
цалингаасаа суутгуулсан (1.4-өөс үзнэ үү) орлогын албан татварын хэмжээ нь төлөх ёстой
хэмжээнээс илүү гарасан тохиолдолд, орлого зарлагын мэдүүлэг хийснээр орлогын албан
татварын мөнгийг буцааж олгоно. Шуудан болон банкны дансан шилжүүлгээр мөнгөө
хүлээж авна.
• Цалингаас суутгасан орлогын албан татварын хэмжээ нь төлөх ёстой хэмжээнээс
хэтрээгүй тохиолдолд мөнгө буцаж ирэхгүй. 918 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(3) Орлого зарлагын мэдүүлэг хийх болон татвар төлөх хугацаа
Тухайн жилийн орлогын албан татвартай холбоотой орлого зарлагын мэдүүлэг хүлээж
авах, мөн зөвлөгөө өгөх хугацаа нь дараа жилийнх нь 2 сарын 16-ны өдрөөс 3 сарын 15-ны
өдөр хүртэл юм.
* Татварын алба нь хагас, бүтэн сайн өдөр, бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй тул мэдүүлэг
болон зөвлөгөө хүлээж авахгүй.
Орлого зарлагын мэдүүлгээс үүдэлтэй татвар төлөх сүүлийн хугацаа нь 3 сарын 15-ны өдөр юм.
* Сүүлийн хугацаа буюу 3 сарын 15-ны өдөр нь хагас, бүтэн сайн өдөр, бүх нийтийн амралтын өдөр
таарсан тохиолдолд дараах ажлын өдөрт шилжүүлж тооцно.
(4) Япон Улсаас гарах тохиолдолд
• Японд оршин суух болон байрлах газаргүй болох тохиолдолд журмын хувьд Японд байх
хугацаандаа тухайн жилийнхээ цалин орлогын талаарх жилийн эцсийн орлого зарлагын
зохицуулалтыг хийх шаардлагатай болно.
• (1)-д заасны дагуу орлого зарлагын мэдүүлэг хийх шаардлагатай болсон тохиолдолд
тус мэдүүлгийг Японд байх хугацаандаа хийж, татвараа төлж барагдуулах шаардлагатай.
• Японоос гарсны дараа орлого зарлагын мэдүүлэг хийж, татвар төлөх зайлшгүй
шаардлагатай болсон тохиолдолд Японд оршин сууж буй бие төлөөлөгчийг сонгон
харьяалагдаж буй Татварын албанд "Татвар төлөх бие төлөөлөгч " –ийн бүртгэл хийлгэнэ
үү. Япон Улсаас гарсны дараа бие төлөөгч татвартай холбоотой бичиг баримтын
бүрдүүлэлтийг хийнэ.
1-3 Татвар ногдуулах орлогоос хасах зардал
Тухайн хувь хүний нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шаардлагыг хангасан
тохиолдолд орлогын албан татвар тооцохдоо тодорхой хэмжээний дүнг хасч тооцно. (Тус
бүлгийн 1-д заасан орлогын албан татвар тооцоолох томъёог үзнэ үү)
Байнгын бус оршин суугч (1.1 (3)-аас үзнэ үү) байх тохиолдолд татвар ногдуулах
орлогоос хасах дүнгийн төрөл нь хязгаарлагдмал байдаг.
(1) Төрөл төрөгсдийгөө тэжээж байгаа тохиолдолд
• Төрөл төрөгсдийгөө тэжээж буй бөгөөд тэжээгчийн нийт орлого нь 380,000 иенээс
доош байх болон бусад тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд татвар ногдуулах
орлогоос тодорхой хэмжээний дүнг хасах боломжтой.
• Тэжээж буй төрөл төрөгсөд нь Японы оршин суугч биш (1.1 (3)-аас үзнэ үү) байх
тохиолдолд "Төрөл төрөгсөд болохыг батлах бичиг (төрөл садангийн лавлагаа)" болон
"Тэжээж байгаа нь үнэн болохыг батлах бичиг (банкны мөнгөн гуйвуулгын баримт гэх
мэт)" -ийг орлого зарлагын мэдүүлэгтэй хавсарган өгөх, эсвэл орлого зарлагын мэдүүлэг
өгөхдөө үзүүлэх хэрэгтэй.
• 2023 оноос хойш тэжээж буй төрөл садан нь 30 наснаас дээш 70 наснаас доош Японы
оршин суугч биш тохиолдолд, мөн дараах зүйлийн аль нэгэнд хамааралгүй тохиолдолд
орлогын суутгал авах боломжгүй болно.
1 Тухайн садан нь гадаадад суралцсан учир Япон дахь хаяг, оршин суух хаяггүй
болсон.
2 Садан төрөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүн.
3 Тухайн жил төрөл садандаа амьжиргааны зардал эсвэл боловсролын зардалд
380,000 иенээс дээш мөнгө төлсөн. 928 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(2) Гэр бүл /эхнэр, нөхөр/-тэй байх тохиолдолд
• Гэр бүлийн хүн шаардлага хангаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр татвар
ногдуулах орлогоос зардлыг хасах боломжтой.
• Гэр бүлийнх нь хүн Японы оршин суугч биш (1.1 (3)-аас үзнэ үү) байх тохиолдолд "гэр
бүлийн хүн мөн болохыг батлах бичиг (гэрлэлтийн баталгаа)" болон "Тэжээж байгаа нь үнэн
болохыг батлах бичиг (банкны мөнгө гуйвуулсан баримт гэх мэт)"-ийг орлого зарлагын
мэдүүлэгтэй хавсарган өгөх, эсвэл орлого зарлагын мэдүүлэг өгөхдөө үзүүлэх хэрэгтэй.
(3) Нийгмийн даатгалын хураамж төлсөн тохиолдолд
Өөрийн эсвэл хамтран амьдарч байгаа гэр бүлийн хүн болон бусад төрөл төрөгсдийн
нийгмийн даатгалын хураамжийг (эрүүл мэндийн даатгал, улсын тэтгэврийн даатгал,
нийгмийн халамжийн даатгал гэх мэт) төлсөн тохиолдолд тухайн мөнгөн дүнгийн хэмжээгээр
татвар ногдуулах орлогоос зардлыг хасах боломжтой.
(4) Амь насны даатгал болон бусад даатгалын хураамжийг
төлсөн тохиолдолд
Амь насны даатгал, асаргаа эмчилгээний даатгал болон хувиараа тэтгэврийн даатгалын
хураамж төлсөн тохиолдолд тодорхой хэмжээгээр татвар ногдуулах орлогоос зардлыг хасах
хөнгөлөлт эдлэх боломжтой.
(5) Эмчилгээний зардал төлсөн тохиолдолд
Өөрөө эсвэл хамтран амьдарч байгаа гэр бүлийн хүн болон бусад төрөл төрөгсдийн
эмчилгээнд зарцуулсан мөнгө нь тодорхой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд тухайн
эмчилгээний зардлын хэмжээнд тааруулан тодорхой хэмжээгээр татвар ногдуулах орлогоос
зардлыг хасах хөнгөлөлт эдлэх боломжтой.1-4Татварын суутгал болон жилийн эцсийн орлого
зарлагын зохицуулалт
• Гадаадын иргэн нь ажил олгогч байгууллагаас цалин авахдаа орлогын албан татвар
суутгуулахыг татварын суутгал гэдэг.
• Тухайн жилийнхээ хамгийн сүүлийн цалинг авахдаа орлогын албан татварын суутгалын
хэмжээ таарч байгаа эсэх буюу жилийн эцсийн орлого зарлагын зохицуулалт хийдэг.
• Жилийн эцсээр цалин олгогчоос ажилчиддаа тухайн жилд төлсөн цалин болон
суутгасан татварын хэмжээ зэргийг бичсэн баримт "Гэнсэн чоошүүхёо" олгох ёстой. 938 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
1-5 Давхар татварын гэрээнд үндэслэсэн тусгай тогтоол
Өөрийн улс болон Япон улсын хооронд Давхар татварын гэрээ байгуулсан бол тодорхой
нөхцөлтэйгээр орлогын албан татвараас хөнгөлөх эсвэл чөлөөлөгдөх тохиолдол байдаг.
Оршин суугчийн албан татвар
2-1 Оршин суугчийн албан татварын тухай
• 1 сарын 1-ний байдлаар оршин сууж байгаа (байсан) нийслэл, муж болон хот, дүүрэг,
орон нутагт төлөх татвар юм.
• Оршин суугчийн албан татвар нь өмнөх жилийнхээ 1 сарын 1-нээс 12 сарын 31-нийг
хүртэл компаниас авсан цалин зэрэгт үндэслэн тооцоолж гаргасан мөнгөн дүнг төлөх
"орлогын дүнгээс хамаарсан татвар" болон цалингийн хэмжээнээс үл хамаарч тогтсон
мөнгөн дүнг төлөх "тэгш хуваасан татвар" гэсэн 2 янз байдаг.
• Нийслэл, мужид төлөх оршин суугчийн албан татварыг хот, дүүрэг орон нутагт төлөх
Оршин суугчийн татвартай хамт оршин суугаа хот, дүүрэг орон нутгийнхаа захиргаанд
төлнө.
2-2 Оршин суугчийн албан татвар төлөх арга
• Оршин суугчийн албан татварыг төлөх дараах 2 арга байдаг.
1 Цалингаас суутгуулах арга: Ажил олгогч байгууллага нь ажилтанд олгох
цалингаас оршин суугчийн албан татварыг суутгаж хот, дүүрэг, орон нутагт
тушаана. Компани болон үйлдвэрт ажиллаж байгаа хүний тухайд ийм зарчимтай
бөгөөд хувиараа хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд оршин суугчийн албан
татварыг төлөх шаардлагагүй.
2 Өөрөө төлөх арга: Хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас "Оршин суугчийн
албан татвараа төлнө үү" гэсэн төлбөрийн хуудас ирэх тул тус бичигт заасан мөнгөн
дүнг харьяа хот, дүүрэг, орон нутгийн захиргаандаа (*) тушаана.
(*) Шуудан болон комбинид тушааж болох тохиолдол байдаг бөгөөд тэрхүү тохиолдолд зааврыг харьяа хот,
дүүрэг, орон нутгийн захиргаанаас ирэх төлбөрийн хуудсан дээр бичсэн байдаг.2 94
8 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
2-3 Бусад
• Оршин суугчийн албан татвартай холбоотой дараах асуудлыг анхаарна уу.
1 Оршин суугчийн албан татварыг 1 сарын 1-ний байдлаар оршин сууж байгаа
(байсан) хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд төлөх ёстой бөгөөд 1 сарын 2-нд
Японоос гарсан байсан ч тус татварыг төлөх шаардлагатай.
2 Оршин суугчийн албан татварыг цалингаас суутгуулж байсан хүн (2.2 1-ээс
үзнэ үү) ажлаасаа гарсан тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн татварыг өөрөө төлөх
аргаар (2.2 2-оос үзнэ үү) төлөх үүрэгтэй. Эсвэл төлөгдөөгүй үлдсэн хэсгийг
сүүлийн цалин болон ажлаас гарахад олгодог тэтгэмжийн мөнгө зэргээс суутгуулж,
хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд төлөх арга байж болно.
3 Японд байхдаа оршин суугчийн албан татвараа төлж амжихгүй тохиолдолд Япон
Улсаас гарахаас өмнө Японд оршин сууж байгаа хүнээс өөрийг нь орлож татварын
бүрдүүлэлт хийх бие төлөөлөгчийг сонгож харьяа хот, дүүрэг, орон нутгийнхаа
захиргаанд бүртгүүлэх шаардлагатай.
Нэмэгдсэн өртөгийн албан татвар
НӨАТ
Бараа бүтээгдэхүүн худалдаж авсан, үйлчилгээний
байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд 10%-ийн нэмэгдсэн
өртөгийн албан татвар ногдуулна. Гадуур хооллосон, архинаас
бусад хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдолд нэмэгдсэн
өртөгийн албан татвар 8% болж хөнгөлөгдөнө.3 95
8 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Автомашин өмчлөгчид ногдох татвар
4-1 Автомашины татвар / кей (хөнгөн) автомашины татвар
(1) Автомашины татвар / суудлын хөнгөн тэрэг
(цаашид кей автомашин гэх) автомашины
байгальд ээлтэй үзүүлэлтээс хамаарсан
хөнгөлөлттөй татвар
Автомашин болон кей автомашин худалдаж авсан тохиолдолд
Автомашин болон кей автомашин худалдаж авсан бол Автомашины татвар / кей
автомашины байгальд ээлтэй үзүүлэлтээс хамаарсан хөнгөлөлттөй татварыг төлнө.
(Байгальд ээлтэй үзүүлэлтээс хамаарсан хөнгөлөлттөй татварын хувийг автомашин
болон бага оврын автомашины шатахуун зарцуулалт зэргээр тогтооно.)
(2) Автомашины татвар / кей автомашины машины төрлөөс
хамаарсан хөнгөлөлттөй татвар
Автомашин өмчилж буй тохиолдолд
4 сарын 1-ний байдлаар 660сс-аас дээш моторын багтаамжтай автомашин өмчилж
байгаа бол автомашины төрлөөс хамаарсан татвар төлнө (*).
(Татварын хэмжээг моторын багтаамж болон бусад нөхцлөөр тогтооно.)
(*) Татварын хэмжээ болон татвар төлөх аргын талаар харьяа нийслэл, мужийн захиргаанаас ирэх төлбөрийн
хуудас дээр тэмдэглэсэн байдаг.
Кей автомашин өмчилж буй тохиолдолд
4 сарын 1-ний байдлаар 660сс-аас доош моторын батаамжтай автомашин өмчилж
байгаа бол кей автомашины төрлөөс хамаарсан татвар төлнө (*).
(Татварын хэмжээг моторын багтаамж болон бусад нөхцлөөр тогтооно.)
(*) Татварын хэмжээ болон татвар төлөх аргын талаар харьяа хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас ирэх
төлбөрийн хуудас дээр тэмдэглэсэн байдаг.
4-2 Автомашины жин оврын татвар
Автомашин болон кей автомашиныг "Шакэн" үзлэгт оруулах тохиолдолд
Автомашиныг "Шакэн" үзлэгт оруулах үеэр тухайн автомашин болон кей автомашины
жин овроос шалтгаалан тогтсон хэмжээний Автомашины жин оврын татвар төлнө.4 96
8 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Үл хөдлөх хөрөнгийн татвар
• 1 сарын 1-ний байдлаар дараах зүйлсийг өмчилж буй тохиолдолд татвар төлнө.
1 Газар 2 Гэр, орон сууц 3 Газар, гэр орон сууцнаас бусад үйлдвэр үйлчилгээний
зориулалт бүхий үндсэн хөрөнгө
• Газар, гэр орон сууцнаас бусад үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий үндсэн хөрөнгө
өмчилж буй тохиолдолд татварын мэдүүлэг хийх шаардлагатай.
• Дээрх өмч хөрөнгөд ногдох татварын хэмжээг тухайн зүйлийн үндсэн үнэд тулгуурлан
хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас тооцоолж гаргана.
• Татварыг тухайн өмч хөрөнгө байрлаж буй хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд
тушаана.
Татвартай холбоотой асуудлаар
зөвлөгөө өгөх газар6-1Улсын татвартай холбоотой
асуудлаар зөвлөгөө өгөх газар
Улсын татвартай холбоотой асуудлаар дараах байдлаар зөвлөгөө авах боломжтой.
(1) Утсаар зөвлөгөө өгөх төв
Улсын татвартай холбоотой зөвлөгөөг дараах газар "Утсаар зөвлөгөө өгөх төв"-т голчлон
англи хэл дээр хүлээн авч байна.
• Токио дахь улсын татварын газрын утсаар зөвлөгөө өгөх төв 03-3821-9070
• Оосака дахь улсын татварын газрын утсаар зөвлөгөө өгөх төв 06-4965-8298
• Нагоя дахь улсын татварын газрын утсаар зөвлөгөө өгөх төв 052-971-2059
(2) Автомат хариулагч (түгээмэл байдаг асуултад зориулсан)
Түгээмэл байдаг энгийн асуултад татварын төрөл нэг бүрт хариулт авах боломжтой.
https://www.nta.go.jp/english/taxes/index.htm56 978 Татвар1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(3) Улсын татварын ерөнхий газрын вэб сайт
Улсын татвартай холбоотой мэдүүлэг хийх, татвар төлөх зэрэгт хэрэгтэй мэдээллээр
хангаж байна.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас лавлана уу.
https://www.nta.go.jp/english/index.htm
6-2 Орон нутгийн татвартай холбоотой зөвлөгөө өгөх газар
Орон нутгийн татварын тухай лавлахаар бол дараах эх сурвалжуудыг ашиглана уу.
(1) Японы дотоод хэрэг, харилцаа холбооны яамны
вэб сайт.
Гадаад иргэдэд ногдох хувь хүний оршин суугчийн албан татварын
тухай танилцуулсан байгаа.
https://www.soumu.go.jp/main_sosiki/jichi_zeisei/czaisei/
czaisei_seido/individual-inhabitant-tax.html
(2) Дэлгэрэнгүйг оршин суугаа нийслэл, муж болон хот, дүүрэг, орон нутгийн
захиргаанаас лавлана уу.

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /