521-р
бүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Японы боловсролын тогтолцоо
Өнөөгийн Япон улсын боловсролын тогтолцоо нь ерөнхийдөө 6-3-3-4 буюу бага сургууль
6 жил, дунд сургууль 3 жил, ахлах сургууль 3 жил, их сургууль 4 жилийн хугацаатай байдаг.
Бага дунд сургууль нь албан боловсролд ордог. Үүнээс гадна цэцэрлэгт сургуулийн өмнөх
боловсрол олгодог.1 5-р бүлэг Боловсрол
(тэмдэглэл)
(1) Саарал хэсгүүд нь Заавал боловсрол юм.
(2) * ахисан түвшний сургалтуудыг заана
(3) 
Бүрэн дунд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн дээд хэлтэс, их дээд сургууль, бага коллеж, Тусгай хэрэгцээт боловсролын
сургуулиудын бүрэн дунд боловсролын хэлтэс жил ба түүнээс дээш хугацаатай тусдаа хичээлтэй байж болно.
(4) 
Сургууль төдийгүй хүүхдийн халамжийн байгууллагын үүрэг гүйцэтгэдэг тул 0-ээс 2 хүртэлх насны хүүхэд бага насны хүүхдийн
боловсрол, асрамжийн төвд хамрагдах боломжтой.
(5) 
Мэргэшсэн сургалтын коллежийн ерөнхий курс болон төрөл бүрийн сургуульд элсэх насны болон элсэлтийн шаардлагыг нэгдмэл
байдлаар тогтоогоогүй байна.
Япон дахь сургуулийн тогтолцооны зохион байгуулалт13181716151413121110987654321Хичээлийн
жил24232221201918171615141211109876543Бага насны хүүхдийн
боловсрол, асрамжийн
нэгдсэн төвүүд
Цэцэрлэгүүд
Цэцэрлэгийн
хэлтэс
Сургуулийн
өмнөх
боловсрол
Бүрэлдэхүүн.
тэнхим
Доод сек.
тэнхим
Дээд сек.
тэнхим
Анхан
шатны
боловсрол
Дунд
боловсрол
Өндөр
боловсрол*Тусгай
хэрэгцээт
боловсролын
сургуулиуд
Заавал
боловсрол
ын сургууль
(Дээд хэсэг)
Технологийн
коллеж (KOSEN)
Мэргэшсэн сургалтын
коллежийн ерөнхий курс
Төрөл бүрийн
сургууль
Бага сургууль
Бага дунд сургуулиуд
Хагас цагийн
сургалтууд
(Дээд хэсэг)
(Доод хэсэг)
Ерөнхий
боловсролын
сургууль*Хагас цагийн
сургалтууд
Захидлын
курсууд*Ахлах дунд сургуулиуд*(тэмдэглэл)
(1) Саарал хэсгүүд нь Заавал боловсрол юм.
(2) * ахисан түвшний сургалтуудыг заана
(3) Бүрэн дунд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн дээд хэлтэс, их дээд сургууль, бага коллеж, Тусгай хэрэгцээт боловсролын
сургуулиудын бүрэн дунд боловсролын хэлтэс жил ба түүнээс дээш хугацаатай тусдаа хичээлтэй байж болно.
(4) Сургууль төдийгүй хүүхдийн халамжийн байгууллагын үүрэг гүйцэтгэдэг тул 0-ээс 2 хүртэлх насны хүүхэд бага насны хүүхдийн боловсрол,
асрамжийн төвд хамрагдах боломжтой.
(5) Мэргэшсэн сургалтын коллежийн ерөнхий курс болон төрөл бүрийн сургуульд элсэх насны болон элсэлтийн шаардлагыг нэгдмэл
байдлаар тогтоогоогүй байна.** **Мэргэшсэн сургалтын
коллеж бүрэн дунд курс
Мэргэжлийн болон
мэргэжлийн бага коллеж
Стандарт
нас
Захидлын
курсууд
Их дээд сургуулиуд
(бакалавр)
Төгсөлтийн
сургууль
Мэргэжлийн төгсөлтийн
сургууль
Мэргэжлийн болон мэргэжлийн
их дээд сургуулиуд
Ахлах
сургууль
Захидлын
курсууд
Мэргэжлийн сургалтын
коллежийн дунд боловсролын
дараах курсууд
(Доод хэсэг)
Захидлын
курсууд 535 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
1-1 Бага-дунд сургууль
Улсын бага-дунд сургуулийн элсэлт
• Японы 6-15 насны хүүхэдтэй асран хамгаалагч нь хүүхдээ бага дунд боловсрол
эзэмшүүлэх үүрэг хүлээдэг.
• Гадаад иргэний хувьд хүүхдээ улсын бага дунд сургууль зэрэгт суралцуулахыг хүссэн
тохиолдолд үнэ төлбөргүй (сургалтын төлбөр, сурах бичиг) хүлээж авна.
• Оршин суугаа хот, дүүрэг, орон нутгийн захиргаандаа хандан хүүхдээ Япон дахь улсын
сургуульд суралцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй.
• Хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас авсан "Гадаад сурагч элсүүлэх зөвшөөрөл"
болон бусад материалыг бүрдүүлэн тойргийн хуваарьт сургуульд хандана уу.
• Японд бага сургууль, дунд сургуулиас гадна бага дунд сургуулийг нийлүүлсэн 9 жилийн
албан боловсролыг нэг дороос олгодог сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг
дэмжих тусгай сургууль байдаг.
("Oройн дунд сургууль"-ийн талаар 1.4 -ийг үзнэ үү)
1-2 Ахлах сургууль
• Ахлах сургуульд дунд сургууль төгссөн хүн суралцдаг бөгөөд журмын дагуу элсэлтийн
шалгалт өгөх шаардлагатай.
• Ахлах сургууль нь сургалтын хэлбэрээсээ хамааран өдрийн, тогтсон цагийн, зайны
гэсэн 3 төрөлд хуваагддаг.
• Ахлах сургууль төгссөн хүнд их дээд сургуульд элсэн орох эрх олгогдно.
1-3 Гадаад иргэдийн сургууль
• Бага, дунд, ахлах сургуулиас гадна гадаад хүүхдэд зориулсан сургалтын байгууллага
олонянзынхэлбэрээрүйлажиллагааявуулдагбөгөөдзөвхөнгадаадхүүхдүүдэдболовсрол
олгоход чиглэсэн байгууллагыг гадаад иргэдийн сургууль гэж нэрлэгддэг.
• Сургууль тус бүр ялгаатай соёл, үндэстний онцлог, хэл, сургалтын агуулга,
төгсөөд дэвшиж сурах, ажлын байраар хангах зэрэг туршлагатай байдаг тул хүүхдээ
суралцуулахдаа тухайн хүүхдийн онцлогт таарсан сургуулийг сонгох нь зүйтэй болов
уу. (Япон дахь гадаад иргэдийн сургуулийг төгссөн хүний их дээд сургуульд орох эрхийн
талаар "1.7 Дээд боловсролын сургалтын байгууллага (их сургууль болон бусад) "ыгг
үзнэ үү).
Гадаад иргэдийн сургуультай холбогдолтой мэдээллийг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.mext.go.jp/a_menu/kokusai/gaikoku/index.htm 545 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
1-4 Оройн дунд сургууль
• Японд япон болон өөрийн орондоо албан боловсрол эзэмшээгүй иргэдэд суралцах
боломж олгодог "оройн дунд сургууль" байдаг.
• 15 аймагт 40 оройн дунд сургууль (2022 оны 4 сарын байдлаар) байдаг бөгөөд янз
бүрийн шалтгаанаар албан боловсрол эзэмших хүнийг хүлээж авдаг.
• Ойролцоох оройн дунд сургуульд суралцах хүсэлтэй бол эхлээд өөрийн амьдарч буй
хот дүүрэг орон нутгийн захиргааны Боловсролын хорооноос зөвлөгөө авна уу.
Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны цахим хуудас
" Оройн дунд сургуульд суралцах хүсэлтэй танд"
https://www.mext.go.jp/a_menu/shotou/yakan/index_00005.html
1-5 Дунд сургуулийн төгсөлтийн гэрчилгээ олгох шалгалт
• Японы дунд сургууль төгсөөгүй хүнд зориулсан шалгалт юм.
• Уг шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг.
• Шалгалтанд тэнцвэл Японы ахлах сургуульд элсэлтийн шалгалт өгөх боломжтой болно.
1-6 Ахлах сургууль төгсөгчдийн үнэмлэх олгоx шалгалт
• Японы ахлах сургууль төгсөөгүй хүнд зориулсан шалгалт юм.
• Уг шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг.
• Шалгалтанд тэнцсэн тохиолдолд дараах сургуулиудад элсэлтийн шалгалт өгөх
боломжтой болно.
1 Японы их дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургууль
2 Ахлах сургууль төгсөгчдөд зориулсан ажилд орох шалгалт, мэргэжлийн
үнэмлэхний шалгалт
Тойм мэдээлэл (Англи хэлээр)
https://www.mext.go.jp/component/a_menu/education/detail/__icsFiles/
afieldfile/2019/05/13/1291562_02.pdf 555 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг1-7Дээд боловсролын сургалтын байгууллага
(Их дээд сургууль болон бусад)
Их дээд сургууль зэрэгт элсэн орох эрх
• Японд "Aхлах сургууль" буюу "Бүрэн дунд боловсролын сургууль" болон нэр заагдсан
гадаад иргэдийн сургуулийг
(http://www.mext.go.jp/a_menu/koutou/shikaku/07111314/003.htm) төгссөн хүн доорх
сургуульд элсэн орох эрх олгогдсонд тооцогдоно.
1 Их дээд сургууль
2 Төрөлжсөн сургалттай их дээд сургууль
3 Коллеж
4 Төрөлжсөн сургалттай коллеж
5 Мэргэжлийн сургууль (мэргэшүүлэх сургууль) гэх мэт
• Дараах гэрчилгээтэй хүнд дээрх сургуульд элсэн орох эрхтэй хэмээн тооцогдоно.
1 International Baccalaureate (Олон улсын бакалавриат)
2 Abitur (Абитур)
3 Baccalaureate (Бакалавриат)
4 GCEA буюу General Cartificate of Education, Advanced-Level (Англи гэх мэт улсын
ерөнхий боловсролын А түвшин)
(Япон дах магадлан итгэмжлэгдсэн "International Baccalaureate"-ийн
жагсаалт: https://ibconsortium.mext.go.jp/ib-japan/authorization/)
• Дараах байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллага (12 жилийн
сургалттай)-ыг төгсвөл дээрх сургуулиудад элсэн орох эрхтэйд тооцогдоно.
1 WASC (The Western Association of Schools and Colleges буюу Барууны дунд
сургууль, мэргэжлийн сургуулийн (үнэлгээний) холбоо)
2 CIS (Council of International Schools буюу Oлон улсын сургуулийн үнэлгээний
зөвлөл)
3 ACSI (Association of Christian Schools International буюу Христийн шашны олон
улсын дунд сургуулиудын үнэлгээний холбоо)
4 NEASC (New England Association of Schools and Colleges буюу Шинэ Английн
сургууль, коллежуудын холбоо) 565 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Бусад дээд боловсролын сургалтын байгууллага
• Японы дээд боловсролын сургалтын дараах байгууллагууд байдаг бөгөөд тус бүрдээ
элсэн орох шалгуурыг тогтоосон байдаг.
1 Гол төлөв их сургууль төгссөний дараа дэвшин суралцах магистрын түвшин
2 Гол төлөв их сургууль төгссөний дараа дэвшин суралцах төрөлжсөн сургалттай
магистрын түвшин
3 Гол төлөв дунд сургууль төгссөний дараа дэвшин суралцах мэргэжлийн ахлах
сургууль1-8Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн
орох шалгалт
• Дээд боловсролын байгууллагад элсэн орохын тулд тухайн дээд боловсролын
байгууллагаас зохион байгуулдаг элсэлтийн шалгалт болон бичиг материалын шалгалтыг
өгөх шаардлагатай.
• Тухайн сургалтын байгууллагын шийдвэрт үндэслэсэн гадаад хүнд зориулсан тусгай
элсэлтийн шалгаруулалт явуулах тохиолдол бий.
• Гадаад оюутны тухайд Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)-ын зохион
байгуулдаг "Гадаад оюутанд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт (EJU)" нь олонх их
дээд сургуулийн тусгай элсэн орох шалгаруулалтын үзүүлэлт болон хэрэглэгдэж байна.
Уг тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.jasso.go.jp/en/ryugaku/eju/index.html 575 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Боловсролын зардалд үзүүлэх
санхүүгийн дэмжлэг2-1Бага, дунд сургуульд суралцах хүүхдэд
зориулсан санхүүгийн тусламж
• Хүүхдийг сургуульд сурхад шаардлагатай сурагчийн хэрэглэл (дүрэмт хувцас, цүнх,
бичгийн хэрэгсэл) болон сургуулийн өдрийн хоол зэрэгт зарцуулагдах төлбөрийн нэг
хэсгийг тэтгэмжээр авах боломжтой.
• Энэхүү тэтгэмжийг бага дунд сургуулийн хүүхэдтэй асран хамгаалагч бөгөөд орлого
багатай өрхөд зориулан өгдөг.
• Оршин сууж буй xот, дүүрэг, орон нутгаас хамаараад тэтгэмж олгох нөхцөл болон
мөнгөн дүн нь өөр байдаг.
Уг тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб сайтаас үзнэ үү.
https://www.mext.go.jp/a_menu/shotou/career/05010502/017.htm
2-2 Ахлах сургуульд суралцахад үзүүлэх тэтгэмжийн дүн
• Асран хамгаалагчийн өрхийн жилийн орлого нь 9,100,000 иен
хүрэхгүй тохиолдолд ахлах сургуулийн сургалтын төлбөрт зориулах
тэтгэмжийг авах боломжтой.
• Улсын ахлах сургуульд суралцаж буй сурагчид сургалтын төлбөрийн
хэмжээтэй дүйцэхүйц мөнгөн дүнгээр тэтгэмж авах боломжтой.
• Хувийн ахлах сургуульд суралцаж буй сурагчид aсран хамгаалагчийн орлогоос
хамаараад олгогдox тэтгэмжийн дүн өөрчлөгддөг.
• Тэтгэмжийн мөнгө авахын тулд хүсэлт гаргах шаардлагатай.
• Дэлгэрэнгүйг суралцаж буй сургуулиас танилцуулах болно.
Уг тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/1342674.htm
Англи хэлээр уншихаар бол
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/20220329-mxt_kouhou02-2.pdf2 58
5 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
2-3 Ахлах сургуулийн сурагчдын сургалтыг дэмжих тэтгэмж
• Ахлах сургуулийн сурагчийн асран хамгаалагч бага орлоготой бол тухайн сурагчид
сурах бичгийн болон хичээлийн хэрэгслийн зардал зэрэг сургалтын төлбөрөөс бусад
зардалд зарцуулах мөнгөн тэтгэмж олгоно.
• Авах боломжтой мөнгөн дүн нь суралцаж буй сургуулийн төрөл зэргээс хамааран
ялгаатай байна.
• Тэтгэмж авахын тулд хүсэлт гаргах шаардлагатай.
• Дэлгэрэнгүй мэдээллийг сургууль болон оршин суугаа хот, мужийн захиргаанаас
лавлана уу.
Уг тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб сайтаас үзнэ үү.
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/1344089.htm
Англи хэлээр уншихаар бол
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/
20220328-mxt_kouhou02-2.pdf
2-4 Дээд боловсролын шаталсан тэтгэлэг
• Тэтгэлэг нь улс,орон нутгийн засаг захиргаа,
хувийн байгууллагаас олгодог.
• Улсын тэтгэлгийн тогтолцоо нь дараах 2 төрөл байдаг.
1 Цалин хэлбэрийн тэтгэлэг: Буцаан төлөх шаардлагагүй
тогтолцоо.
2 Зээл хэлбэрийн тэтгэлэг: Зээл олгох хэлбэр бөгөөд буцаан төлөх шаардлагатай
тогтолцоо
* Зээл хэлбэрийн тэтгэлэг нь хүү бодогдохгүй (хүүгүй), хүү бодогддог (хүүтэй) гэсэн 2 төрөл байдаг.
• Их дээд сургуульд дэвшин суралцах гадаадын иргэн нь дараах оршин суух
зөвшөөрөлтэй бол улсын тэтгэлэгт хамрагдах боломжтой.
1 Тусгай байнгын оршин суугч
2 Байнгын оршин суугч
3 Япон хүний гэр бүл
4 Байнгын оршин суугчийн гэр бүл
5 Урт хугацааны оршин суугч (байнга оршин суух
бодолтой хүн)
• Дээрхээс гадна сурлагын дүнгийн болзол болон бусад нөxцлийг хангасан "Оюутан"
гэдэг оршин суух зөвшөөрөлтэй хүнд зориулсан цалин хэлбэрийн тэтгэлэг байдаг.
Гадаад иргэдэд зориулсан мэдээллийг дараах веб хуудаснаас үзнэ үү.
https://www.jasso.go.jp/en/ryugaku/scholarship_j/shoreihi/index.html 595 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Япон хэл сурах
Та япон хэлтэй бол Японд амьдрахад илүү амар
болно. Найз нөхөд, танилын хүрээ нэмэгдэж тэдний
тусламж дэмжлэгийг авах боломжтой болохын зэрэгцээ
мөрөөдлөө биелүүлэхэд дөхөм болно. Өөрийн хүсэл
мөрөөдөлөө биелүүлэн амьдрахын тулд Япон хэлээ цаашид
үргэлжлүүлэн сурцгаая.
3-1 Япон хэлний тухай
• Япон хэлэнд хирагана, катакана, ханз, ром үсэг, араб тоо гэсэн 5 төрлийн үсэг байдаг.
Хирагана, катакана нь тус бүр 46 болон жижгээр бичих үсэг (жижиг хираганад 4, жижиг
катаканад 9 үсэг) байх ба түүнээс гадна жижиг үсэг , , ― гэсэн тэмдэглэгээ байдаг.
• Ханз үсэгт хэцүү үсэг байдаг боловч цээжилвэл олон зүйлд тустай. Эргэн тойронд
бичээстэй ханз үсэгнээс эхлээд бага багаар сонирхолтойгоор цээжилж сурцгаая.
• Ром үсэг нь цахим шуудан, цахим сүлжээ гэх мэтийн үсгийг бичихэд ихээхэн
хэрэглэгдэнэ.
• Японд амьдрахдаа оршин суугаа бүс нутаг дахь газар болон гудамжны нэр (дуудлага
болон тэмдэглэгээний ханз гэх мэт үсэг)-ийг мэдэж байх нь маш чухал. Мөн тухайн бүс
нутагт хэрэглэдэг "нутгийн аялгуу" олон байдаг бөгөөд тус үг хэллэгийг мэддэг болох нь
амьдралд чинь хэрэг болно. Нутгийн аялгууны талаар орон нутгийн япон хэлний сургалт
болон нутгийн иргэдтэй харилцан ярилцаж, эзэмшиж авах нь зүйтэй.
• Үүнээс гадна япон хэлэнд хүндэтгэлийн хэллэг гэж байдаг. Харилцаж буй хүнтэй ямар
харилцаа, байр суурьтай гэдэгт нийцүүлэн оновчтой хүндэтгэлийн хэллэгийг хэрэглэж
сурах нь зүйтэй.
3-2 Япон хэлний сургалтын зорилтын хүрээ
• Та бүхэнд япон хэлийг сурахад дөхөм болгох зорилгоор 2021 оноос CEFR (Common
European Framework of Reference for Languages: Learning, teaching, assessment: Европын
хэлнүүдийн нийтлэг шалгуур) стандартаас шинээр санаа авч боловсруулсан "Япон хэлний
боловсролын зорилтын хүрээ"-г тогтоолоо.
• Энэ нь япон хэлний 6 түвшин (A1-C2) болон япон хэлний чадварын чиглэл ("сонсох",
"унших", "ярих (харилцан яриа)", "ярих (илтгэх)", "бичих") тус бүрээр сургалтын агуулга,
хичээллэх зорилтыг тодорхойлсон зүйл болно.
• Та үүнийг ашиглан япон хэлний түвшнээ мэдэж, цаашдын сургалтын зорилгоо
тодорхойлохдоо нэмэр болгоно уу.3 60
5 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэгC2Сонссон, уншсан бараг бүх зүйлийг хялбархан ойлгож чаддаг. Зөнгөөрөө,
зөв зохистой, саадгүй чөлөөтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг ба маш төвөгтэй
зүйлийн нарийн утгыг ялгаж салгаж илэрхийлэх боломжтой.C1Төрөл бүрийн өндөр түвшний агуулгын нэлээд урт өгүүлэмжийг ойлгож,
санааг нь олж мэдэж чаддаг. Ярихдаа үг эрж бус өөрийгөө саадгүй, чөлөөтэй
илэрхийлж чаддаг. Нийгэм, эрдэм шинжилгээ, ажил мэргэжлийн зорилтод
нийцүүлэн уян хатан байдлаар, хэлээ үр дүнтэй хэрэглэж чаддаг.B2Өөрийн мэргэжлийн хүрээнд нарийн мэргэжлийн сэдвээр мэтгэлцэх зэрэг
хийсвэр эсвэл тухайлсан агуулга бүхий төвөгтэй өгүүлэмжийн гол агуулгыг ойлгож
чаддаг. Япон хэлээр боловсон, чадвартай хүнтэй биеэ барьсан байдалгүйгээр
харилцан ярилцах, мөн төдий чинээгээр чөлөөтэй, урсгалаараа ярих боломжтой.B1Ажил, сургууль дээр болон зугаа цэнгээн зэрэг энгийн үед тохиолддог
ойр зуурын сэдвээр, стандарт аялгаар яригдсан бол гол санааг ойлгож чаддаг.
Өөртөө ойр бөгөөд хувь хүнд сонирхолтой сэдвээр хялбар аргаар холбож, эмх
цэгцтэй өгүүлэмжийг зохиох боломжтой.A2Хүний болон гэр бүлийн тухай маш энгийн мэдээлэл, дэлгүүрээс юм худалдаж
авах, хөрш зэргэлдээ газар, ажлын байр зэрэг өөртөө шууд холбоотой зүйлийн
талаар тогтмол хэрэглэгддэг өгүүлбэр, хэлц хэллэгийг ойлгодог. Хялбар буюу
өдөр тутмын хүрээнд, ойр зуур энгийн нөхцөлд болдог зүйлийн талаар мэдээлэл
солилцож чаддаг.A1Тодорхой хэрэгцээг хангахын тулд хэвшмэл болсон өдөр тутмын хэлц
хэллэгийг ойлгож, хэрэглэж чаддаг. Хэрэв цаад тал нь удаан, тод ярьж, яриагаа
үргэлжлүүлэхэд тусалдаг бол энгийн харилцан яриаг хийх боломжтой.
3-3 Япон хэл сурах боломж
Япон хэлний сургалтад хамрагдсанаар хэл сурахын зэрэгцээ амьдралд хэрэгтэй мэдээлэл
олж, найз нөхөдтэй болох боломжтой болдог. Ойролцоох япон хэлний сургууль болон япон
хэлний сургалтын газрыг хайж үзнэ үү.
Мөн сүүлийн үед скайп зэрэг аппликейшн хэрэглэсэн зайны сургалт болон интернет
сургалтаар дамжуулж япон хэл сурах хүн нэмэгдэж байна. Өөрийн нөхцөл байдалд тохирсон
сурах аргыг олно уу.
(1) Япон хэлний сургууль
• Дэвшин суралцах болон ажилд орох, шалгалтанд бэлтгэх гэх мэт сурах зорилгоор нь
ангилсан анги байдаг.
• Анхан шатнаас аваад өндөр түвшний япон хэлийг сурах боломжтой.
• Анги болон бүлгээр, эсвэл ганцаарчилсан сургалтыг сонгох боломжтой.
• Япон хэлний сургууль нь төлбөртэй байдаг. 615 Боловсрол1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(2) Орон нутаг дахь япон хэлний сургалт
• Орон нутгийн засаг захиргаа болон Олон улсын харилцааны нийгэмлэг, тусгай ашгийн
бус сайн дурын байгууллагууд япон хэлний дамжааг зохион байгуулдаг.
• Олон нийтийн төв болон сургуулийн сул анги, христийн сүм, сайн дурын байгууллага
зэрэг газруудад сургалт явуулдаг.
• Ихэнхдээ сайн дурын багш нар хичээл заадаг.
• Төлбөргүй сургалт бас бий. Япон хэлний сургуулиас хямд байдаг.
• Хичээл нь долоон хоногт 1-2 удаа, 1 удаад 1-2 цаг хичээллэнэ.
Орон нутаг тус бүрийн япон хэлний боловсролыг хариуцсан хэлтэс тасаг, бүс нутаг дахь япон
хэлний сургуулиудын жагсаалтыг дараах сайтаас үзнэ үү.
https://www.bunka.go.jp/seisaku/kokugo_nihongo/kyoiku/nihongokyoiku_tanto/
pdf/93036701_01.pdf
* Япон хэлний сургалтын газар хайхдаа дараах зүйлсийг анхаарна уу.
1Сургалтын газрын нэр 2Зохион байгуулагч 3Газар 4Холбоо барих дугаар, хаяг,
и-мэйл 5Холбоо барих арга 6Харилцах хэл 7Хугацаа 8Давтамж 9Гараг болоод
цаг 10Элсэлтийн нөхцөл 11Төлбөр 12Танхимын хэлбэр (бүлэг, ганцаарчилсан гэх
мэт) 13Хүний тоо 14Түвшин 15Багш 16Агуулга 17Машины зогсоол, хүүхэд харах
үйлчилгээтэй эсэх гэх мэт.
(3) Зайны сургалт
Ажил болон хүүхэд асарч байгаагаас шалтгаалан япон хэлний сургалтын төвд хичээл
авах боломжгүй нөхцөлд цахим холбоо ашигласан зайны сургалт,интернет сургалтаар япон
хэл сурах боломжтой. Сургалтын төлбөр болон сургалтын хэлбэр нь олон янз байдаг тул
өөрт тохирсон аргыг хайж үзнэ үү.3-4Япон хэлний сургалтын вэб хуудас "Харилцаа өргөн
хэрэглээ, Япон хэлээр амьдрах" (Товчлоход "Цүнахиро")
Японд оршин суух гадаадын иргэд япон хэлээр харилцах болон амьдрах чадварыг
сайжруулах зорилгоор япон хэл сурахад чиглэсэн вэб сайт юм.
Өөрт тохирсон япон хэлний түвшнээр, харилцан ярианы жишээнүүдээс сонгож, мөн
түлхүүр үгээр хайлт хийж дүрс бичлэг, харилцан ярианы сургалтын материалаас сонгон
суралцах боломжтой. Сургалтаар суралцсан зүйлээ та бодит байдлаар хэрэглэхийг хичээвэл
таны нийгэм дэх харилцаа, амьдралын цар хүрээ тэлэх болно.
しろまる Ямар хэлээр тайлбарлагдсан: япон, англи, хятад (БНХАУ-ын), португал, испани, вьетнам,
индонез, филиппин, балба, кхмер (камбож) хэл, солонгос,
тайланд, мьянмар, монгол хэл, украин хэл, орос хэл (нийт
16 хэл)
しろまる Ямар тохиолдлын яриа: мэндчилгээ, худалдан авалт, банк, засаг захиргаа, гамшгаас
сэргийлэх зэрэг амьдрал дээр тохиолдох нөхцөл байдлууд
Япон хэл сурах веб хуудас болох "Харилцаа өргөн хэрэглээ,
Япон хэлээр амьдрах"-аас
https://tsunagarujp.bunka.go.jp/

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /