421-р
бүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Жирэмсний бүртгэл1-1Жирэмсэн эхийн бүртгэлд хамрагдах, эх
хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр авах
• Жирэмсэн болсноо мэдсэн даруй харьяалагдах хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд
бүртгүүлэх шаардлагатай.
• Бүртгүүлсэний дараа харьяа хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас доорх зүйлсийг
авах боломжтой.
1 Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
2 Жирэмсэн эхийн эрүүл мэндийн үзлэгийн хөнгөлөлтийн тасалбар
3 Эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөгөө
4 Эцэг, эх болоход бэлтгэх сургалтын (ээж болоход бэлтгэх сургалт, аав болоход
бэлтгэх сургалт) танилцуулга
* Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь эцэг эх, асран хамгаалагчид зориулсан хүүхэд өсгөх талаарх гарын
авлага бөгөөд жирэмсэн үеэс эхлээд төрсний дараах хүртэлх мөн хүүхдийн нярайгаас эхлээд сургуулийн өмнөх
нас хүртэлх эрүүл мэндийн байдлыг бичиж тэмдэглэх дэвтэр юм. Журмын дагуу хүүхдийн асран хамгаалагч
өөрөө тэмдэглэл хөтлөх бөгөөд мөн эмнэлгийн ажилтан бичиж тэмдэглэх, үзэх боломжтой.
1-2 Жирэмсэн үеийн эрүүл мэндийн үзлэг
• Жирэмсэн үед ердийнхөөс илүүтэйгээр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Жирэмсний үзлэгээ тогтмол хийлгэж, эмч болон эх баригчийн зөвлөгөөний дагуу
эрүүл мэндийн байдлаа хянах шаардлагатай.
• Жирэмсний үзлэгийг дараах давтамжаар хийлгэвэл зохино.
1 Жирэмсэлсэн үеэс тээлтийн 23 дахь долоо
хоног хүртэл 4 долоо хоногт 1 удаа
2 Тээлтийн 24 дэх долоо хоногоос 35 дахь долоо
хоног хүртэл 2 долоо хоногт 1 удаа
3 Тээлтийн 36 дахь долоо хоногоос төрөх хүртэл
долоо хоногт 1 удаа1 4-р бүлэг Төрөх, хүүхэд
өсгөх тухай 434 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг1-3Эрүүл мэндийн мэргэжилтэн, эх баригч нарын
гэрээр өгөх зөвлөгөө
Эрүүл мэндийн мэргэжилтэн, эх баригч нар гэрээр ирж, доорх зөвлөгөөг өгнө.
1 Гэр бүлийн амьдрал, зохистой хооллолт
2 Тээлт, төрөлттэй холбоотой бэрхшээл, зовиуртай холбоотой зөвлөгөө
3 Нярайн бойжилттой холбоотой зөвлөгөө
* Уг зөвлөгөө нь үнэ төлбөргүй. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл харьяалагдах хот, дүүрэг,
орон нутгийн захиргаандаа хандана уу.1-4Эцэг, эх болоход бэлтгэх сургалт (ээж болоход
бэлтгэх сургалт, аав болоход бэлтгэх сургалт)
Хот, дүүрэг, орон нутгийн захиргаа нь тээлт, төрөлт, нярайн бойжилт болон хоол
тэжээлийн тухай сургалтыг зохион байгуулдаг. Энэ нь эцэг эхчүүдийн туршлага солилцож
харилцаа тогтоох талбар болно. 444 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Төрсний дараах бүртгэл
2-1 Төрсний бүртгэл
Японд хүүхэд төрсөн бол
• Эцэг эхийн хэн нэг нь бүртгэлийн хүсэлт өгөх шаардлагатай.
• Уг бүртгэлийг хүүхэд төрснөөс 14 хоногийн дотор хийх
шаардлагатай.
• Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсөн газар, эсвэл эцэг эхийн оршин суугаа хот, дүүрэг, орон
нутгийн захиргаанд хандана уу.
(1) Төрсний бүртгэлд шаардагдах бичиг баримт
• Төрсний гэрчилгээ
• Бусад шаардлагатай зүйлсийг бүртгүүлэх хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас
лавлана уу.
(2) Бусад бүртгэл
Хүүхэд төрснөөс хойш 60 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл аваагүй бол орон
нутгийн оршин суух бүртгэлээс хасагдаж, иргэний эрүүл мэндийн даатгал, хүүхдийн
тэтгэмж болон бусад төрийн халамж үйлчилгээнд хамрагдах боломжгүй болно. Дэлгэрэнгүй
мэдээллийг 1-р бүлгийн 2.4 оршин суугчийн зөвшөөрөл авах хэсгээс харна уу.2-2Төрсөн хүүхдийг эцэг эхийн харьяалал бүхий
улсад бүртгүүлэх
Эцэг эх нь хоёулаа гадаадын иргэн бол хүүхэд нь японд төрсөн ч
бай японы иргэн болохгүй. Ийм тохиолдолд хүүхэд төрсний талаар
өөрийн орны бүртгүүлнэ үү. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эцэг
эхийн нь харьяа орны Элчин сайдын яам, (Ерөнхий) Консулын газраас
тодруулна уу.
Мөн шинээр төрсөн хүүхдийн гадаад паспортыг гаргуулж авна уу.2 45
4 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Төрөх зардал болон тэтгэмж
Жирэмсэн үеийн тээлт, төрөлт нь өвчин биш учраас эрүүл мэндийн даатгал ашиглах
боломжгүй.
Харин хийсвэр хагалгаагаар төрсөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
3-1 Амаржсаны нэг удаагийн тэтгэмж
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүнд улсаас амаржих зардал болох 420,000 иенийг
(Рэйвагийн 5 он буюу 2023 оноос 500,000 иен) олгох тогтолцоо юм. Хэрэв хүүхдээ тээсэн
хугацаа 22 долоо хоногт хүрээгүй болон бусад төрөх эмнэлгийн зардлыг нөхөн олгох
тогтолцоонд хамрагдаaгүй төрөлтийн тохиолдолд 408,000 (Рэйвагийн 5 он буюу 2024 оноос
488,000 иен) иен олгох болно.
Энэхүү тэгтэмжийг олгоход дараах 2 тогтолцоо байдаг.
1 Эмнэлгээс нэхэмжлэл явуулж, эмнэлэгт шууд шилжүүлэх
Амаржсанынэгудаагийнтэтгэмжийгнэхэмжлэх,хүлээжавахүйлявцыгжирэмсэн
эхийн оронд нь төрөх эмнэлгээс бүрдүүлэх тогтолцоо юм. Тэтгэмжийг эмнэлэгт
шууд шилжүүлэх учраас эцэг эх нь эмнэлгээс гарахдаа амаржсаны зардлыг бүтнээр
төлөх шаардлагагүй болно.
2 Жирэмсэн эхээс нэхэмжлэл явуулж, эмнэлэгт шилжүүлэх
Жирэмсэн эх болон түүний ар гэрийнхнээс өөрийн даатгуулсан эрүүл мэндийн
даатгалын хоршоолол болон бусад эрх бүхий байгууллагад тэтгэмжийн мөнгийг
нэхэмжлэхдээ хүлээж авах үйл явцыг төрөх эмнэлэгт даалгаснаар тус эмнэлэгт
тэтгэмжийн мөнгийг шууд шилжүүлэх тогтолцоо юм.
3-2 Амаржих чөлөө авсаны олговор
Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан хүн өөрөө амаржих хугацаанд ажлаас чөлөө
авч, тухайн хугацаанд цалин хөлс төлөгдөөгүй тохиолдолд төрөхөөс өмнөх 42 хоног (Ихэр
жирэмслэлтийн тохиолдолд 98 хоног)-оос амаржсаны дараах 56 хоног хүртэлх хугацаанд
компаниас чөлөө авсан хугацаанд тааруулан тэтгэвэр авах боломжтой. Амаржих чөлөө
авсаны тэтгэмж нь төрөхөөс өмнөх ба амаржсаны дараах амралтын хугацааны турш эрүүл
мэндийн даатгалаас журмын хувьд 1 өдрийн ажлын хөлсний 2/3-тд дүйцэх хэмжээний
мөнгийг авах боломжтой. Хэрэв ажлаас чөлөөлөгдсөн хугацаандаа цалин тооцуулж, тус
цалин нь тэтгэмжийн мөнгөн дүнг давж байгаа тохиолдолд тэтгэмж авч болохгүй.
Төрөх өдрөөс хожуу төрсөн тохиолдолд, тус өдрүүдийн нөхөн олговор авах боломжтой.3 46
4 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг3-3Хүүхэд өсгөх амралтын (хүүхэд өсгөх чөлөөний
тэтгэмж) тэтгэмж
(1) Хүүхэд өсгөх амралтын тэтгэмж
Хөдөлмөр эрхлэлтийн даатгалд хамрагдсан хүн 1 нас (тодорхой нөхцөлд хамаарагдаж
байвал 1 нас 2 сар эсвэл 1 нас 6 сараас 2 нас) хүрээгүй хүүхдийн асаргааны улмаас ажлаас
чөлөө авсан, мөн доорх шаардлагыгхангасан бол журмын хувьд Hello Work (Олон нийтийн
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алба)-д тэтгэмж авах хүсэлт гаргаснаар хүүхэд өсгөх амралтын
тэтгэмж авах боломжтой. (эхний 180 хоногт амралтын өмнө авч байсан цалингийн 67%,
түүнээс хойш 50%-д дүйцэх тэтгэмж олгогдоно.)
• Тэтгэмж авахад хангах шаардлага
1 Амралт авсан өдрөөс өмнөх 2 жилийн хугацаанд 11 хоногоос илүү ажилласан
сар эсвэл цалин тогтоох үндэслэл болох нөхцөлөөр 80 цагаас дээш ажилласан сар
нь 12-оос олон байх.
2 Хүүхэд өсгөх амралт авсан үеийн цалин нь амралт эхлэх үед авч байсан
цалингийн 80%-д хүрэхгүй хэмжээнд буурсан зэрэг тодорхой шаардлага хангасан
байх
Харин Рэйвагийн 4 он буюу 2022 оны 10 сараас амралтаа хуваан авсан тохиолдолд мөн
журмын дагуу 2 удаа хүртэл хүүхэд өсгөх тэтгэмжид хамрагдах боломжтой.
* Хугацаат ажилтан (хугацаат гэрээний ажилтан) байсан тохиолдолд
Хугацаат ажилтан (хугацаа заасан гэрээт ажилтан) нь дээрх нөхцөлийн дээр нэмж,
х амралт эхлэх үед хүүхэд нь1 нас 6 сар хүртэл (хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээнд
хамрагдаж чадаагүй зэрэг шалтгаантай бол 2 нас хүртэл) тухайн хөдөлмөрийн гэрээ
дуусгавар болох нь тодорхойгүй байх нөхцөл шаардлагыг ч хангасаг байх хэрэгтэй. 474 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(2) Хүүхэд өсгөх чөлөөний тэтгэмж (2022 оны 10-р сараас эхлэх
тогтолцоо)
Хөдөлмөр эрхлэлтийн даатгалд хамрагдсан хүн хүүхэд төрснөөс хойш 8 долоо хоногийн
дотор хүүхдээ асрах 4 долоо хоног хүртэлх чөлөө авах боломжтой (төрсний дараах папагийн
амралт). Дараах шаардлагыг хангасан хүн Hello work-д хүсэлт гаргаснаар хүүхэд өсгөх
чөлөөний тэтгэмж авах боломж бүрдэнэ. (Амралт эхлэхээс өмнөх хөдөлмөрийн хөлсний 67%
-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүн. Хүүхэд өсгөх чөлөөний тэтгэмж олгогдох өдрийн тоо нь
3.3 (1) -т заасан буюу хүүхэд өсгөх чөлөөний тэтгэмж 67% нь 180 хоногоор бодогдоно.)
• Тэтгэмж авахад хангах шаардлага
1 Амралт авсан өдрөөс өмнөх 2 жилийн хугацаанд 11 хоногоос илүү ажилласан
сар эсвэл цалин тогтоох үндэслэл болох нөхцөлөөр 80 цагаас дээш ажилласан сар
нь 12-оос олон байх.
2 Хүүхэд өсгөх амралт авсан үеийн цалин нь амралт эхлэх үед авч байсан
цалингийн 80%-д хүрэхгүй хэмжээнд буурсан зэрэг тодорхой шаардлага хангасан
байх
3 Амралтын хугацаанд ажиллах өдрийн дээд хязгаар нь 10 хоног (хэрэв амралтын
хугацаа 10 хоногоос хэтэрсэн бол ажилласан цаг 80 цаг байна) -оос хэтрэхгүй байх
(Гэхдээ амралтын хугацаа 28 хоногоос бага бол тэр өдрийн тоотой харьцуулан
ажиллах боломжтой өдрийн тоо, цаг ч мөн богиносох болно.)
Харин хүүхэд төрсөний дараах папагийн чөлөөг хувааж авсан ч 2 хүртэлх удаа төрсний
дараах хүүхэд өсгөх чөлөөний тэтгэмж авах боломжтой.
Түүнчлэн, дараах 12-ийн аль нэгэнд хамаарах амралтын ттохиолдолд тэтгэмж олгохгүй.
1 Нэг хүүхэд асрах чөлөө 3 болон түүнээс дээш авсан амралт
2 Нэг хүүхэд асрах чөлөөний нийт өдрийн тоо 28 хоногоос хэтэрсэн хэсэг
* Хугацаат ажилтан (хугацаат гэрээт ажилтан)-ы тохиолдолд
Хугацаат ажилтан (хугацаат гэрээт ажилтан) хүүхэд төрсний 8 долоо хоног өнгөрсөн
өдрөөс хойш зургаан сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нь
тодорхойгүй байх шаардлагыг хангасан байх ёстой.
3-4 Хүүхдийн тэтгэмж
Хүүхдийн тэтгэмж нь гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхэд эрүүл
энх өсөн бойжиход дэмжлэг үзүүлэх зорилготой тэтгэмж юм.
Хүүхэд болон асран хамгаалагч нь японд оршин сууж байгаа тохиолдолд энэхүү тэтгэмж
олгогдоно.
(1) Тэтгэмжид хамрагдах боломжтой хүн
15 насны төрсөн өдөр болсны дараах 3-р сарын 31-ний өдөр хүртэлх насны хүүхдийг
асран хамгаалж байгаа хүн 484 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(2) Тэтгэмж олгох журам
• Эхлээд оршин сууж буй хот, дүүрэг, орон нутгийн захиргаандаа хүсэлт гаргана.
• Журмын хувьд хүсэлт гаргасан сарын дараагийн сараас эхлэн тэтгэмж олгогдоно.
• Дахин шинэ хүүхэд төрөх, бусад хот, дүүрэг, орон нутагт шилжин суух тохиолдолд дахин
хүсэлт гаргах шаардлагатай.
(3) Тэтгэмжийн хэмжээ
Хүүхдийн нас Хүүхдийн тэтгэмжийн хэмжээ (1 ×ばつсар)
3 нас хүртэлх 15,000 иен
3 наснаас дээш
12 насны төрсөн өдрийн дараах 3
сарын 31 хүртэл
10,000 иен
(3 дахь хүүхдээс 15,000 иен)
12 насны төрсөн өдрийн дараах
3 сарын 31-ний өдрөөс, 15 насны
төрсөн өдрийн дараах 3 сарын 31-
ний өдөр хүртэл
10,000 иен
* Хүүхдийн асран хамгаалагчийн орлого нь тодорхой түвшнээс дээгүүр байвал сар бүрийн тэтгэмжийг 5,000
иенээр олгоно. (2022 оны 6 сараас сар бүрийн тэтгэмж 5,000 иен эсвэл 0 иен) болно.
* "3 дахь хүүхдээс" гэдэг нь 18 насны төрсөн өдрийн дараах 3 сарын 31-ний өдөр хүртэл асран хамгаалж буй
хүүхдүүдээс 3 дахь хүүхэд болон түүнээс хойш төрсөн хүүхдийг хэлнэ.
(4) Тэтгэмж олгох хугацаа
Журмын хувьд жил бүрийн 6, 10, 2-р сард тус бүр өмнөх 4 сарын тэтгэмжийг нэгтгэн
олгоно. 494 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Хүүхэд өсгөх4-1Нярай болон сургуулийн өмнөх насны хүүхдийн
эрүүл мэндийн үзлэг
Хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас доорх эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй
хийнэ.
• 1 нас 6 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
• 3 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
• Оршин сууж буй хот, дүүрэг, орон нутгаас хамаараад бусад насны хүүхдийн эрүүл
мэндийн үзлэгт хамрагдах тохиолдол бий.
* Эрүүл мэндийн үзлэгт өсөлт бойжилтын эмчийн үзлэг хяналт, биеийн жин, өндөр хэмжих, асаргааны зөвлөгөө
өгөх зэрэгийг хамаарна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл оршин суугаа хот, дүүрэг, орон нутгын
захиргаанд хандана уу.
4-2 Урьдчилан сэргийлэх тарилга
Урьдчилан сэргийлэх тарилгаар өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Үндсэн 2
төрлийн тарилга байдаг.
1 Оршин суугаа хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас санал болгох тарилга
Хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас санал болгох тарилгыг үнэ төлбөргүй
хийх тохиолдол бий. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл оршин
сууж буй хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас лавлана уу.
2 Нэмэлт хүсэлт гаргаж хамрагдах тарилга
Өөрийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх тохиолдолд гарах
зардлыг хувь хүн өөрөө хариуцна.
Урьдчилан сэргийлэх тарилгаa эмчийн зөвлөгөөний дагуу
хийлгэхийг анхаарна уу.
4-3 Хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал
Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд 6 хүртэлх насны сургуулийн өмнөх
насны хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 20 хувийг асран хамгаалагч өөрөө
хариуцна.
Оршин сууж буй хот, дүүрэг, орон нутгаас хамаараад бага сургууль төгсөх хүртэлх эрүүл
мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, мөн түүн дээр нэмж хөнгөлөлт үзүүлэх газар бий.4 50
4 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг4-4Сургуулийн өмнөх насны хүүхдийг хүлээж авах
байгууллага
• 6-аас доош сургуулийн өмнөх насны хүүхдийг хүлээж авах ясли, цэцэрлэг, магадлан
итгэмжлэгдсэн хүүхдийн төв зэрэг байгууллага байдаг.
• 3-5 насны хүүхдийн ясли, цэцэрлэг, магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төвийг
ашиглахад үнэ төлбөргүй.
(1) Ясли буюу хүүхдийн өдөр өнжүүлэх байгууллага
• Эцэг эх нь ажил эрхэлдэг зэрэг шалтгааны улмаас гэртээ хүүхдээ харах боломжгүй
хүүхдийг харах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
• Гол төлөв хүүхэд харах хугацаа нь өдрийн 8 цаг байдаг бөгөөд шөнөөр болон амралтын
өдрөөр харах үйлчилгээтэй ясли бий.
• Гэнэтийн үед болон богино хугацаатай цагийн ажил хийх зэрэг шалтгаанаар түр
хугацаагаар хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг ясли ч байдаг.
Албан бус өдөр өнжүүлэх байгууллага
Хүүхэд харах үйлчилгээ үзүүлж буй байгууллага дотор Хүүхэд халамжийн тухай хуульд заасан
магадлан итгэмжлэлийг аваагүй байгууллагыг хэлнэ. Үүнд:
• Магадлан итгэмжлэлгүй ясли
• Их дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн хүүхэд саатуулах газар
• Хүүхэд түр харах хувийн саатуулах газар
• Нялх хүүхдийн зочид буудал
• Нялх хүүхэд асрагч гэх мэт нь албан бус өдөр
өнжүүлэх багтана.
(2) Цэцэрлэг
• 3 нас хүртэлх сургуулийн өмнөх насныханд зориулсан боловсролын байгууллага юм.
• Өдөрт 4 цагийн боловсрол олгох стандарттай. Гэхдээ ажил эрхэлдэг гэх мэт эцэг
эхчүүдийн хүндэтгэх шалтгааныг үндэслэн хүүхдийг орой үдэш болтол ба өглөө эрт харж
өгөх үйлчилгээ үзүүлдэг цэцэрлэг ч бас байдаг.
• Бага сургуулийн боловсролоос ялгаатай нь хүүхдүүдийн өөрийн санаачилгаар тоглож
наадах цагийг чухалчилж үздэг.
• Мөн хүүхдийн асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, цэцэрлэгийн талбайг олон нийтэд
нээлттэй болгох зэрэг нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг ч байдаг. 514 Төрөх, хүүхэд өсгөх тухай1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
(3) Магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төв
• Магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төв нь хүүхдийн өдөр өнжүүлэх ясли болон цэцэрлэг
гэсэн холимог шинж чанартай.
• Хүүхдийн асран хамгаалагч нь хөдөлмөр эрхэлдэг эсэхээс үл хамааран ашиглах
боломжтой.
• Нийт хүүхэдтэй гэр бүлд зориулан хүүхэд өсгөх явцад тулгарч буй асуудалаар зөвлөгөө
өгөх, эцэг эх хүүхдүүдийн уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажллагаа явуулдаг.4-5Хичээлээс гадуурх сурагч хүүхдийн клуб
(сурагчдын өдөр өнжүүлэх)
• Асран хамгаалагч нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд өдрийн цагаар гэртээ ганцаараа
байдаг тул хичээлээс гадуурх сурагч хүүхдийн клубыг ашиглах боломжтой.
• сурагч хүүхдийн клубд хичээлээс гадуур сурагчийг дэмжих ажилтан зэргийг томилон
ажиллуулах бөгөөд хичээлийн дараа хүүхдүүдэд цагаа зөв зохистой өнгөрүүлэх хичээл
хийх, тоглож наадах орчноор хангадаг юм.
• Түүнээс гадна бүх бага сургуулийн сурагчдад зориулсан олон төрлийн сургалт, дадлага
хийлгэх "Хичээлээс гадуурх хүүхдүүдийн дамжаа, дугуйлан" зохион байгуулдаг орон
нутгийн захиргаа бас байдаг.
4-6 Гэр бүлийг дэмжих төв
• Дор дурдсан хүнийг гишүүн болгож, харилцан туслалцахад нь зуучилдаг Гэр бүлийг
дэмжих төв хэмээх байгууллага байдаг.
1 Сургуулийн өмнөх болон бага сургуулийн насны хүүхэдтэй эцэг эх болон бусад
хүүхэд харах үйлчилгээ зэрэг дэмжлэг авахыг хүсэх хүн
2 Дээрх дэмжлэг үзүүлэхийг хүсч буй хүн
• Дараах бодит дэмжлэгийн жишээ байж болно.
1 Өдөр өнжүүлэх төв зэрэг лүү зөөх
2 Өдөр өнжүүлэх төв ажиллахгүй үе болон хичээлийн дараа хүүхэд харах
3 Хүүхдийн асран хамгаалагч нь худалдаа хийх зэргээр гадуур гарах үед хүүхэд
харах
• Тус үйлчилгээ авах заавар нь доор дурьдсаны дагуу болно.
1 Оршин суугаа газрын ойролцоох Гэр бүлийг дэмжих төвд гишүүнээр бүртгүүлэх
2 Дэмжлэг авах хүсэлт гаргах
3 Гэр бүлийг дэмжих төвийн зөвлөх ажилтнаас туслалцаа үзүүлэх боломжтой
хүнийг танилцуулах
4 Дэмжих үйлчилгээ үзүүлсэн хүнд хөлс төлөх

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /