182 Хот, дүүрэг, орон нутгийн бүртгэлүүд1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Хувийн дугаарын тогтолцоо
2-1 Хувийн дугаарын тогтолцооны тухай
• Хувийн дугаар нь дараах үед шаардлагатай.
1 Тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж, эмчилгээ үйлчилгээ авах үед
2 Гадаад руу мөнгө шилжүүлэх үед, гадаадаас мөнгө шилжүүлж авах үед
3 Банканд данс нээлгэх үед
• Хувийн дугаарыг ашиглах үед
1 Тухайн дугаар тухайн хүний дугаар мөн эсэх
2 Гадаад паспорт зэрэг зураг бүхий бичиг баримттай харьцуулж шалгах тул өөр
бусад хүн ашиглах боломжгүй.
2-2 Хувийн дугаарын үнэмлэх
Хувийн дугаарын үнэмлэх нь Япон улсад оршин суухад зайлшгүй шаардлагатай IC чиптэй
үнэмлэх юм.
(1) Хувийн дугаарын үнэмлэхний мэдээлэл
Нүүрэн тал: Овог нэр, хаяг, төрсөн огноо, хүйс, цээж зураг
Ар тал: Хувийн дугаар
Нүүрэн тал Ар тал
(2) Ямар үед ашиглах вэ?
• Албан ёсны тухайн хүний биеийн байцаалт болгож хэрэглэнэ.
• Орлогын албан татварын мэдүүлэг цахимаар мэдүүлэхэд ашиглана.
• Хүүхдийн тэтгэмж авах, цэцэрлэгт элсэх хүсэлтийг цахимаар гаргахад ашиглана.
• Комбинигоос оршин суугчийн бүртгэлийн хуулбар авах үед (амралтын өдөр ч авах
боломжтой. Харин зарим хот, тосгоны хувьд комбинигоос оршин суугчийн бүртгэлийн
хуулбарыг авах боломж бүрдээгүй.)
• Эрүүл мэндийн даатгалын үнэмлэхний оронд ашиглана.2 19
2 Хот, дүүрэг, орон нутгийн бүртгэлүүд1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг
Ашиглах боломжтой эмнэлгийн байгууллага, эмийн санг дараах холбоосоор
орж лавлана уу.
https://www.mhlw.go.jp/stf/index_16743.html
(3) Хүсэлт өгөх
Япон улсад тогтсон хаягтай, тодорхой хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд шилжин
ирсний бүртгэл хийлгэхдээ хувийн дугаарын үнэмлэх авах хүсэлт гаргаж болно (зарим хот
тосгоны хувьд боломжгүй).
Анх удаа хүсэлт гаргаж байгаа бол үнэ төлбөргүйгээр хүсэлт гаргаж болно.
Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхдээ хүсэлт гаргаж чадаагүй тохиолдолд, дараа
нь гэрийн хаягаар шуудангаар хүсэлтийн маягтыг илгээх тул түүнийг ашиглан доорх аргаар
хүсэлтээ гаргаж болно.
1 Ухаалаг гар утсаар хүсэлт илгээх
Ухаалаг гар утсаар цээж зургаа авч, хүсэлтийн маягтын QR кодоор цахим хуудаст нэвтрэх
2 Суурин компьютераас хүсэлт илгээх
Дижитал зургийн аппаратаар цээж зургаа аваад, хүсэлт гаргах цахим хуудаст оруулах
3 Шуудангаар хүсэлт илгээх
Өргөдлийн маягтад цээж зургаа нааж, шаардлагатай мэдээллүүдийг оруулан,
зориулалтын дугтуйд хийн шуудангаар илгээнэ.
4 Цээж зурaг авдаг автомат машин ашиглан хүсэлт гаргах (зөвхөн заагдсан
автомат машин)
Ухаалаг дэлгэцийг ажиллуулж, мөнгөө хийгээд, өргөдлийн маягтын QR кодыг
уншуулагчид таниулна. Хэрэгтэй мэдээллийг оруулан зургаа авахуулаад илгээнэ.
5 Оршин суугаа хот, дүүрэг, орон нутгийнхаа захиргааны хүлээн авах хэсэгт
өргөдөл гаргах (зарим газар хамаарагдахгүй).
Хүсэлтийн маягт дээрх шаардлагатай мэдээллийг бөглөн оршин суугаа хот,
дүүрэг, орон нутгийн захиргаанд хүсэлт гаргах
* Хот, дүүрэг, орон нутгийн захиргааны харилцах цонх дээр хүсэлт гаргаж, хувийн дугаарын үнэмлэхийг
шуудангаар хүлээн авах боломжтой.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас лавлана уу.
https://www.kojinbango-card.go.jp/en-kofushinse/
(4) Хариу хүлээн авах
Өргөдөл гаргаснаас хойш 1 сарын дараа хот, дүүрэг, орон нутгийн захиргаанаас ил
захидал ирнэ.
Тэрхүү ил захидал болон шаардлагатай бичиг баримтыг авч очоод, өөрийнхөө хувийн
дугаарын үнэмлэхийг авч болно.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас лавлана уу.
https://www.kojinbango-card.go.jp/en-uketori/ 202 Хот, дүүрэг, орон нутгийн бүртгэлүүд1-рбүлэг3-рбүлэг2-рбүлэг4-рбүлэг5-рбүлэг6-рбүлэг7-рбүлэг8-рбүлэг9-рбүлэг
10-р
бүлэг
11-р
бүлэг
12-р
бүлэг2-3Хувийн дугаарын үнэмлэх хэрэглэхтэй холбоотой
анхаарах зүйлс
• Овог нэр, хаяг зэрэг мэдээлэлд өөрчлөлт гарсан тохиолдолд оршин суугаа хот, дүүрэг,
орон нутгийн захиргаанд бүртгүүлэх шаардлагатай.
• Хувийн дугаарын үнэмлэхний хүчинтэй хугацаа нь оршин суух зөвшөөрлийн хүчинтэй
хугацаатай адил байна.
• Оршин суух зөвшөөрлийг сунгуулсны дараа, хувийн дугаарын үнэмлэхний хүчинтэй
хугацаа дуусахаас өмнө оршин суугаа хот, дүүрэг, орон нутгийн захиргаанд хандан хувийн
дугаарын үнэмлэхний хугацааг сунгуулна уу.
* Оршин суух зөвшөөрөл сунгагдсан ч хувийн дугаарын үнэмлэхний хугацаа автоматаар сунгагдахгүй.
* Оршин суух хүсэлт гаргах үеийн тусгайлсан хугацааг анхаарна уу.
Хувийн дугаарын үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө оршин суух зөвшөөрлийг амжиж сунгах
боломжгүй болсон гэж үзсэн тохиолдолд 2 сарын (тусгайлсан хугацаа) хугацаагаар хувийн дугаарын үнэмлэхний
хүчинтэй хугацааг сунгах шаардлагатай.
Оршин суух шинэ үнэмлэхээ авсны дараа хувийн дугаарын үнэмлэхний хүчинтэй хугацааг шинэ оршин суух
зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тулгаж дахин сунгах шаардлагатай.
Дэлгэрэнгүйг дараах вэб сайтаас үзнэ үү.
https://www.soumu.go.jp/main_sosiki/jichi_gyousei/c-gyousei/zairyu/english/
basic_resident_registration_card.html
2-4 Бусад
Бусад агуулгын талаар дараах веб сайтаас лавлана уу.
Хувийн дугаарын тогтолцоо
https://www.cao.go.jp/bangouseido/foreigners/
index.html
Хувийн дугаарын үнэмлэх
https://www.kojinbango-card.go.jp/en/
Утсаар лавлаж асуух боломжтой.
Утсаар зөвлөгөө өгөх төв
(Даваа~баасан 9:30-20:00, бямба, ням, олон нийтийн амралтын
өдөр 9:30-17:30)
にじゅうまる Япон хэл
Утас: 0120-95-0178
にじゅうまる Англи, хятад, солонгос, испани, португаль хэл
Утас: 0120-0178-27

AltStyle によって変換されたページ (->オリジナル) /